Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Гадаад мэдээ

АНУ-ын эрдэмтэд торийн цөмийн хөдөлгүүр боловсруулахаар ажиллаж байна.

Бензин болон дизель түлшний шаталтаас ялгардаг хорт утааны асуудлыг шийдэхэд зөвхөн цахилгаан хөдөлгүүрт мотортой автомашинаас гадна цацраг идэвхт изотоп торий-232 дээр суурилсан цөмийн хөдөлгүүр байж болдог байна. Энэхүү байгалийн изотоп нь торийн бусад изотопуудаас хамгийн урт настайгаас гадна хамгийн түгээмэл тархсан байдаг.

АНУ-ын “Лазер эрчим хүчний систем” компанийн /ЛЭХС/ эрдэмтэд үндсэн түлшээр торийг ашигласан машин нь бүрэн хэрэгжих боломжтой гэж үзсэн бөгөөд одоогоор байгууллагын мэргэжилтнүүд түүнийг боловсруулахаар идэвхтэй ажиллаж, зураг төслийг нь гаргаад байгаа юм байна.

 

blogs.cars.com

Үндсэн түлш болгон ашиглаж байгаа химийн элемент нь өөрөө маш их үр ашигтай, ихээхэн хэмжээний эрчим хүч ялгаруулж байгаа бөгөөд тоогоор илэрхийлэх юм бол: хөдөлгүүрийг 100 жилийн хугацаанд ажиллуулахад зөвхөн 8 грамм торий-232 хэрэгтэй болно. ЛЭХС-ийн Гүйцэтгэх захирал Чарльз Стивенсийн хэлснээр 1 грамм торий 28,000 литр бензин шатаахаас илүү эрчим хүч үйлдвэрлэх боломжтой гэж хэлжээ.

Лазер Эрчим хүчний системийн ажилтнууд яг одоо жижиг хэмжээний бодис дээр туршилт хийж байгаа бөгөөд тэдний ойрын зорилго лазер гарахад шаардагдах технологийн үйл ажиллагааг бий болгох явдал юм байна. Технологийн ажиллах зарчим ердийн эрчим хүчний станцын ажиллагаатай төстэй, саванд байгаа усыг лазераар халааж уур гарган бага хэмжээтэй турбиныг эргүүлж цахилгаан гаргах юм. Торийн байгалийн нөөц, ураны нөөцөөс бараг 3-4 дахин их гэдгийг тэмдэглэх нь зүйтэй бөгөөд шинжээчид аль хэдийнэ  ирээдүйтэй химийн элемент буюу "ирээдүйн цөмийн түлш" гэж нэрлэсэн байна.

 

Торийн тооцоолсон нөөц /тонн/