Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Мэдээ

Европын комисстой хамтран сургалт зохион байгуулж байна.

      Европын комисстой хамтран сургалт зохион байгуулж байна.

Европын Комиссоос хэрэгжүүлж буй “Ураны олборлолт, боловсруулалтын хяналтын тогтолцоог бий болгох нь” төслийн хүрээнд “Цацраг идэвхт материалын бүртгэл тооллого, аюулгүй байдлын баталгаа, ослын бэлэн байдал”, “Цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагааны зохицуулалт, хяналтын тогтолцоо” сэдэвт сургалтууд 11дүгээр сарын 02-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Цөмийн энергийн комиссын Ажлын албаны байранд зохион байгуулж,  сургалтад төрийн болон төрийн өмчит 14 байгууллагаас 25 албан хаагч хамрагдан оролцож байна.

            Сургалтын зорилго нь цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт тавих, зөвшөөрөл олгох, цацрагийн сөрөг нөлөөллөөс хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллагын боловсон хүчнийг сургаж дадлагажуулах, мэдлэг олгох, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулахад оршино.

            Сургалтын явцад цацраг идэвхт материалын бүртгэл, цацраг идэвхт материалын энх тайвны хэрэглээний баталгаа, ослын бэлэн байдал ба хариу арга хэмжээ, цацраг идэвхт материалын тээвэрлэлт, цацрагийн аюулгүй ажиллагааны эрх зүй, хяналтын тогтолцоо, байгаль орчны мэдээллийн менежмент, Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн дүрэм, стандартууд, Европын Холбооны цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм, стандартзэрэг сэдвүүдээр хичээл явагдаж байна.