Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

Бохирдлын эсрэг шийдлүүд

Бохирдлын эсрэг шийдлүүд

Польш Улс нүүрсээр ажилладаг эрчим хүчний станцын утаат хийг цэвэршүүлэхэд электроны цацрагийг ашиглаж байна - Николь Жэварт

Өнөө үед хот суурин өргөжин тэлэхийн хэрээр томоохон аж үйлдвэрүүд агаарын бохирдол ихээр үүсгэхийн хэрээр аж үйлдвэрийн гаралтай бохирдуулагчдыг цэвэршүүлэх, бохирдлын эх үүсвэр, замыг тодорхойлоход цөмийн технологийг ашиглаж байна. Хэд хэдэн улс орон хаягдал ус, утаат хийг цэвэршүүлэхэд цацрагийг ашиглах судалгааг хийж байна. Эдгээр салбарт ашиглагдаж байгаа зарим жишээнээс онцлон тэмдэглэвэл:

Польш болон бусад улс оронд цацрагийн технологи нь агаарын бохирдлыг цэвэршүүлэх, байгаль орчныг хамгаалах чиглэлд гол үүрэг гүйцэтгэх төлөвтэй байна. ОУАЭА-ийн техникийн хамтын ажиллагааны төслөөр Польш Улсад бүрэн хэмжээний электроны хурдасгуурын байгууламж барихад дэмжлэг үзүүлж, энэхүү хурдасгуурын тусламжтайгаар нүүрсээр ажилладаг эрчим хүчний станцаас гарах утаат хийг цэвэршүүлэх бөгөөд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, байгаль орчныг бохирдуулдаг хүхэрлэг хий, азотын оксид, битум болон үнэрт нүүрс устөрөгч зэрэг хийн агууламжийг бууруулдаг байна.

Тус хурдасгуурын барилгын ажлыг хариуцан ажилласан ахлах инженер Соболевски 2015 оны ОУАЭА-ийн ерөнхий бага хурлын Шинжлэх ухааны форумын үеэр илтгэлдээ “Польш улс цахилгаан эрчим хүчнийхээ 90%-ийг нүүрсээр ажилладаг станцаас гарган авдаг бөгөөд агаарын бохирдол нэлээд хурцаар тавигдах болсон. Электроны хурдасгуур нь хэд хэдэн бохирдуулагчийг нэгэн зэрэг цэвэршүүлдэг бөгөөд өөр ямар ч технологи ийм үр дүнг үзүүлэхгүй юм” хэмээжээ.

            Агаарын бохирдлыг цэвэршүүлэх энэхүү электроны хурдасгуурын байгууламж нь станцаас гарах утаат хий дэх хүхэрлэг хий (SO2)-г 95% хүртэл, азотын оксид (NOx)-ыг 70% хүртэл цэвэршүүлдэг бөгөөд цэвэршүүлэх процессын явцад шүүгдэж үлдсэн хэсгээр хөдөө аж ахуйн салбарт ашиглах өндөр чанарын бордоо үйлдвэрлэдэг байна.