2020-2021 хичээлийн жилд ОХУ-ын Засгийн Газрын ирүүлсэн тэтгэлэгт хуваарийн дагуу оросын их дээд сургуулиудад үнэ, төлбөргүй суралцахаар сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй хүмүүсийг 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл бүртгэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн вэб хаягаас авна уу.  (2020-03-09 08:46:00)

Сургалт

Сургалт, Сурталчилгаа

Хөвсгөл, Дархан уул, Сэлэнгэ аймгуудын эмнэлгийн байгууллагуудад Цөмийн энергийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт шалгалт хийх явцад эмнэлгийн байгууллагуудын цацрагийн хамгаалалтын дэд бүтцийг сайжруулах, Цөмийн энергийн тухай хууль, Монгол улсад энэ салбарт мөрдөгдөж буй цацрагийн холбогдолтой дүрэм журам, стандартыг сурталчлан таниулах ажлыг зохион байгууллаа.
 
Энэхүү ажлын хүрээнд нийт 6 эмнэлгийн 112 эмч, ажилтнуудад цацрагийн биологийн үйлчлэл, хор нөлөө, рентген оношлогооны үед цацрагаас хүн ам, цацрагтай ажиллагчид болон өвчтөн үйлчлүүлэгчдийг хамгаалах арга, рентген оношлогооны үеийн цацрагийн хамгаалалтыг сайжруулах, Цөмийн энергийн тухай Монгол улсын хууль, энэ салбарт мөрдөгдөж буй бусад хууль, дүрэм, журам, стандарт, олон улсын зөвлөмжүүдийн талаар нийт 9 цагийн багц хичээл зааж, зохих мэдлэг олгосон байна.