Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Гадаад мэдээ

БНСУ-д 2 шинэ цөмийн реактор ашиглалтад орлоо

БНСУ-д 2 шинэ цөмийн реактор ашиглалтад орлоо

БНСУ-д 2 шинэ цөмийн реакторын үйл ажиллагааг эхлүүлэх ёслол Даваа гаригт болжээ. Тус 2 эрчим хүчний реакторууд нь БНСУ-ын нийт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийн 3%-ийг үйлдвэрлэх ажээ. Тэдгээр реакторуудын барилгын ажлын зардал 4.58 тэрбум ам. доллар болсон бөгөөд жилд 158 сая кВт цаг цахилгаан үйлдвэрлэх юм байна.  Одоогоор тус улсад нийт 24 реактор ажиллаж байна.

Эх сурвалж: http://www.atomic-energy.ru/