2020-2021 хичээлийн жилд ОХУ-ын Засгийн Газрын ирүүлсэн тэтгэлэгт хуваарийн дагуу оросын их дээд сургуулиудад үнэ, төлбөргүй суралцахаар сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй хүмүүсийг 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл бүртгэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн вэб хаягаас авна уу.  (2020-03-09 08:46:00)

Гадаад мэдээ

Бельги Улсын ЦЭХС-д болсон дэлбэрэлт аюул занал учруулахгүй

Бельги Улсын ЦЭХС-д болсон дэлбэрэлт аюул занал учруулахгүй

Бельги Улсын Фландэрсийн “Дул” цөмийн эрчим хүчний станц дээр жижиг дэлбэрэлт болж, дараа нь бага хэмжээний гал түймэр гарсан гэж “Электрабель” оператор компанийн төлөөлөгч мэдэгджээ. Түүний хэлснээр Бямба гарагийн шөнө болсон цөмийн бус бага хэмжээний осолд ажилчид өртөөгүйгээс гадна цацрагийн бохирдлын аюул байхгүй гэжээ.

Урьдчилсан мэдээгээр 02 дугаар сарын 15-ны өдрөөс хойш түр хугацаагаар ажиллуулаагүй байсан ЦЭХС-ын 1 дүгээр нэгжид дэлбэрэлтээс үүдэж цахилгаан трансформаторт гал гарсан байна. Галыг ЦЭХС-ын гал унтраах багийнхан унтрааж, хохирлын хэмжээг хараахан тогтоогоогүй байна.