Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Гадаад мэдээ

БНХАУ-ын Гуансид «Фанченган» ЦЭХС-ын №1 блок цахилгаан шугам сүлжээнд анх удаа холбогдов

БНХАУ-ын Гуансид «Фанченган» ЦЭХС-ын №1 блок цахилгаан шугам  сүлжээнд анх удаа холбогдов

"Фанченган"ЦЭХС-ын №1нэгж эрчим хүч үйлдвэрлэж эхлэв, фото: CGN

БНХАУ-ын Чжуаныөөртөө засах орны Гуансимужид 10 дугаар сарын 25-ны өдөр  «Фанченган»ЦЭХС-ын №1 блок цахилгаан шугам сүлжээнд холбогдлоо гэж “Хятадын Цөмийн Эрчим хүчний Ерөнхий корпораци” (CGN) мэдээлэв.Нэгжийн хүчин чадал1080 МВтбөгөөд CPR1000 реактортой цахилгаан шугам сүлжээндорон нутгийн цагаар 17:15 минутад холбогдсон байна.