Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Гадаад мэдээ

Румын Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс “Кернавода”-ийн гэрээг баталлаа

Румын Улсын үндэсний цөмийн “Нуклерэлекстрика” компани БНХАУ-ын Цөмийн эрчим хүчний групп (CGN)-тэй“Кернавода” цөмийн эрчим хүчний станцын 3, 4 дүгээр нэгжийг барих, ажиллуулах, ашиглалтаас гаргах зорилгоор харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, гарын үсэг зурсан байна. “Нуклерэлектрика” компани нь Хятадын цөмийн эрчим хүчний групптэй хамтарсан компанийг байгуулсан бөгөөд хувь нийлүүлсэн хөрөнгө оруулалтын 51%-иас багагүй хувьцааг Хятадын ЦЭХ-ний групп эзэмшдэг байна.

Тус улсад 700 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай 6 Канду реактор байдаг бөгөөд “Нуклерэлектрика” компани нь тэдгээр нэгжийн барилгад хяналт тавьдаг. Канадын “Атомын энерги”-ийн компани болон Италийн “Ансалдо” компанийн хамтарсан консорциумыг барьж, “Канду Энержи” компанийн нийлүүлсэн Канду нэртэй 6 даралтат хүнд усан реакторын 2 нь “Кернавода” станцад үйл ажиллагаагаа явуулж байна. 1 дүгээр нэгж нь 1996 оноос, 2 дугаар нэгж нь 2007 оноос бүрэн ажиллаж эхэлжээ.

Румын улсад “Кернавода” цөмийн эрчим хүчний станцад нэмж 2 реактор барихын тулд Хятадын цөмийн эрчим хүчний инженеринг компани (China Nuclear Power Engineering Co (CNPEC))“Канду Энержи” компанитай "Үүрэг хүлээх болон онцгой"("binding and exclusive")нэртэй хамтын ажиллагааны гэрээг 2014 оны 7 дугаар сард байгуулж, гарын үсэг зуржээ.

Энэхүү нэгжүүд ашиглалтад орсноор үйлдвэрлэлийн хүчин чадал 2 дахин нэмэгдэж, станцын ашиглалтын хугацаа 30 жилээр уртсан, тус улсын нүүрс хүчлийн хийн ялгарлыг жилд ойролцоогоор 12 сая тонноор бууруулах юм.