Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Гадаад мэдээ

Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Аргентин Улсад хоёр реактор барих гэрээнд гарын үсэг зурлаа

Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Аргентин Улсад хоёр реактор барих гэрээнд гарын үсэг зурлаа

Аргентин Улс Латин Америкийн улс, орнуудад 4 болон 5 дахь цөмийн эрчим хүчний станцыг барих зорилгоор БНХАУ-тай хэлэлцээр байгуулж, 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Туркийн Анталя далайн эргийн амралтын газар болсон Жи20 (G20)-ийн уулзалтын үеэр БНХАУ-ын Цөмийн үндэсний корпораци (CNNC) болон Аргентин Улсын “Нуклерэлектрик СА” (Nucleoeléctrica Argentina SA (NASA))-ын удирдлагуудгэрээнд гарын үсэг зурсан байна. Тус төслийг 15 тэрбум ам.доллараар хэрэгжүүлэх бөгөөд БНХАУ 85%-ийг нь санхүүжүүлнэ хэмээн Аргентин Улсын Ерөнхийлөгчийн албанаас мэдээлжээ.

АргентинУлсын “Атуча” станцад 3 дахь даралтат хүнд усан реакторыг барих чиглэлээр шинэ дээд түвшний гэрээнд БНХАУ, Аргентин Улс 2014 оны 7 дугаар сард гарын үсэг зурж, гэрээний дагуу БНХАУ-ын Цөмийн үндэсний корпораци нь урт хугацааны санхүүжилтийн хүрээнд Аргентины “Нуклерэлектрик СА”-ын бараа, ажил, үйлчилгээнд туслах юм.  2015 оны 2 дугаар сард гэрээг соёрхон баталсан байна.

Буэнос Айрэс (Buenos Aires) мужийн “Атуча” цөмийн эрчим хүчний станцын цогцолборт өнөөгийн байдлаар 335 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай “Атачу-1”, 745 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай “Атачу-2” станцууд ажиллаж байна. “Атачу-3” станцыг нэмж барихад 6 тэрбум ам.долларын өртөг шаардагдах бөгөөд 8 жилийн туршид барилгын ажил хийгдэх ажээ.

 Кордоба муж дахь 648 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай Эмбалсе Канду реактор шиг байгалийн ураны түлшээр ажилладаг Канадын боловсруулсан Канду реактор “Атачу-3” станцын нэг хэсэг нь болох юм байна. Мөн БНХАУ-ын Цөмийн эрчим хүчний корпорацийн эзэмшдэг Жэжян мужийн 6 нэгж бүхий “Күншан” цөмийн эрчим хүчний станцад 2 Канду реактор ажилладаг байна.