Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Гадаад мэдээ

Оросын Холбооны Улс Египет Улсад анхны реактор барих албан ёсны хэлэлцээр хийлээ

Оросын Холбооны Улс Египет Улсад анхны реактор барих албан ёсны хэлэлцээр хийлээ

2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Кайр хотноо Египет Улсын Дабаа (Dabaa) нэртэй газар 1200 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай, 4 нэгж бүхий цөмийн эрчим хүчний станцыг хамтран барих, ажиллуулах тухай ОХУболон Египет Улсын Засгийн газар хоорондын гэрээнд Египетийн эрчим хүчний сайд, “Росатом”-ын ерөнхий захирал нар гарын үсэг зурлаа.

Түүнчлэн төслийн хүрээнд шаардагдах цаашид хөгжүүлэх цөмийн дэд бүтцийг дэмжихийн тулд зохицуулалтыг хийх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичиг  байгуулж, талууд гарын үсэг зурсан байна. Энэхүү баримт бичигт төлөвлөсөн реакторт ашиглах цөмийн түлшний нийлүүлэлт, реакторыг ажиллуулахтай холбоотой хариуцлага, засвар үйлчилгээ зэргийг тогтоож өгсөн бол Засгийн газар хоорондын гэрээнд Египет улсын цөмийн энергийн дүрэм, журам, стандартыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, хүний нөөцийг сургах, ашигласан цөмийн түлшний менежменттэй холбоотой асуудлуудыг мөн тусгасан байна.