Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Гадаад мэдээ

Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хурдан нейтроны судалгааны реакторын ажилд хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хурдан нейтроны судалгааны реакторын ажилд хамтын ажиллагааг өргөжүүлнэ

БОР-60 (BOR-60) хурдан нейтроны судалгааны реакторт цацрагаар шарсан түлшний савааны туршилтын судалгааг хийх гэрээнд ОХУ, БНСУ гарын үсэг зурсан байна.

ОХУ-ын Димитровградад суурилуулсан Атомын реакторын судалгааны хүрээлэнгийн БОР-60 бол дэлхий дээрх цорын ганц үйл ажиллагаа явуулж буй хурдан нейтроны судалгааны реактор юм. Уг судалгааны реактор нь 1969 онд ашиглалтад орсон ба 2020 оны 12 дугаар сар хүртэл ажиллуулахаар гэрээнд заасан байна.

ОХУ-ын Атомын реакторын судалгааны хүрээлэн(RIAR)болон БНСУ-ын Солонгосын Атомын энергийн судалгааны хүрээлэн (KAERI)хооронд байгуулсан гэрээний хүрээнд GenerationIV нэртэй натрийн хөргүүртэй хурдан нейтроны судалгааны реакторын загварыг боловсруулах нь БНСУ-ын төлөвлөгөөний нэг хэсэг юм. ОХУ-ын Атомын реакторын судалгааны хүрээлэн нь натрийн хөргүүртэй хурдан нейтроны судалгааны реактор (MBIR)-ын хууль ёсны эзэмшигч бөгөөд БОР-60-ыг түүгээр сольж барих юм. MBIR-ийн 1 жилд цацрагаар шарах хүчин чадал нь БОР-60-аас 4 дахин илүү бөгөөд БОР-60-д байдаггүй гадна талдаа 3 хүрд хэлбэрийн сувагтай зэрэг дэвшлүүд нь натри болон хийн хөргүүр, хүнд металлыг зэрэг турших боломжтой юм.

MBIR нь МОХ түлшний үйлдвэрлэлийн ОХУ-ын нэг хувилбар болох 38%-ийн плутоний агуулсан vibropacked mixed-oxide (VMOX)түлшийг ашиглах юм байна.