Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Гадаад мэдээ

Бүгд Найрамдах Казахстан Улс болон АНУ цөмийн түлшний нийлүүлэлтэд хүчээ нэгтгэлээ

Бүгд Найрамдах Казахстан Улс болон АНУ цөмийн түлшний нийлүүлэлтэд хүчээ нэгтгэлээ

БНКУ-ын “Казатомпром” компани болон АНУ-ын “Центрус Энержи” компаниуд “Дэлхийн зах зээл рүү Казахтсаны ураныг нийлүүлэхэд харилцан ашигтай харилцааг хөгжүүлэх” хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна.

“Казатомпром” нь дэлхийн хамгийн том уран үйлдвэрлэгч компани бол “Центрус Энержи” нь дэлхийн өнцөг булан бүрт болон АНУ-ын цөмийн эрчим хүчний станцуудад баяжуулсан ураны түлшийг нийлүүлдэг компани ажээ.

“Казатомпром” компани нь дэлхийн зах зээл дээр байгалийн уран нийлүүлэлтээр тэргүүлэгч болох, цөмийн түлшний циклийн реакторт түлшийг ашиглах хүртэлх үйлдвэрлэлийг төрөлжүүлэх, түлшний багцийн үйлдвэрлэлийг эхлүүлэхээр, дэлхийн бусад ураны болон уул уурхайн томоохон компаниудын жишгээр “өөрчлөлт”-ийн стратегийн нэг хэсэг болох худалдааны салбарыг бий болгохоор төлөвлөсөн тухай БНКУ-ын хөрөнгө оруулалт, хөгжлийн яамны дэд сайд асан, “Казатомпром”-ын шинэ даргаар томилогдсон Зумагалиев өгүүлсэн байна.

АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн удирдлагын(US Energy Information Administration (EIA))газраас мэдээлснийдагуу 2014 онд АНУ-ын цөмийн эрчим хүчний станц руу уран нийлүүлэлтээр Казахстан Улс Австрали Улсыг гүйцэж, уран нийлүүлтээрээ тэргүүлэгч орон болсонбайна. АНУ-д ажиллаж байгаа болон АНУ-ын эзэмшиж байгаа нийт реакторуудад ашигласан ураны 23%-ийг Казахстан Улсаас, 20%-ийг Австрали Улсаас, 18%-ийг Канад Улсаас тус тус худалдан авсан тухай 2015 оны 05 дугаар сард хэвлэгдсэн дээрх газрын ураны зах зээлийн жилийн тайланд тусгагдсан байна.