Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Фото мэдээ

“Төрийн бодлого” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа

Цөмийн энергийн комиссын Ажлын албаны захиалгаар Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа Удирдлагын академийн Мэргэжил дээшлүүлэх институтээс “Төрийн бодлого” сэдэвт сургалтыг 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгууллаа.

Тус сургалтаар Төрийн бодлогын тухай ойлголт, онол, загвар, бодлогын тулгамдсан асуудал, баримт нотолгоог олж бүрдүүлэх зэрэг онолын хичээлүүдийг орж, төрийн бодлогын хувилбар боловсруулах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх дадлагын ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Сургалтын явцад Цөмийн энергийн салбарт төрөөс баримталж байгаа бодлогын баримт бичигт дүн шинжилгээ хийж, цаашид боловсронгуй болгох асуудлаар сургалтын хүрээнд санал, дүгнэлт гаргасан.

“Төрийн бодлого” сэдэвт сургалтад Ажлын албаны нийт албан хаагчид идэвхтэй оролцож, 25 албан хаагч мэргэшлийн үнэмлэхтэй боллоо.

Цөмийн энергийн комиссын Ажлын албаны дарга Г.Манлайжав тус сургалтын хаалтын ажиллагааны үеэр “Төрийн байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгоход мэргэшсэн хүний нөөц чухал үүрэгтэй” гэдгийг цохон тэмдэглэж, цаашид Удирдлагын академийн Мэргэжил дээшлүүлэх институттэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх замаар байгууллагын залуу албан хаагчдыг төрийн удирдлагаар мэргэшүүлэх, бодлогын баримт бичиг зэргийг боловсруулахад институтийн багш нартай хамтран ажиллахаа илэрхийлээд, нийт албан хаагчид болон Мэргэжил дээшлүүлэх институтийн хамт олонд ажлын амжилтыг хүсэн ерөөв.