Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Гадаад мэдээ

ОХУ-ын “Росатом” Төрийн өмчит корпораци 2016 онд “Эд-Дабаа” цөмийн эрчим хүчний станцын барилгын ажлыг эхлүүлнэ

ОХУ-ын “Росатом” Төрийн өмчит корпораци 2016 онд “Эд-Дабаа” цөмийн эрчим хүчний станцын барилгын ажлыг эхлүүлнэ

Арабын Бүгд Найрамдах Египет улсын анхны цөмийн эрчим хүчний станц барих ажлыг ОХУ-ын “Росатом” улсын корпорацийн мэргэжилтнүүдийн оролцоотойгоор ирэх жилийн 01 дүгээр сарын 04-ний өдөр эхлүүлэхээр болсныг "Аль-Ахбар" мэдээллийн агентлаг Ням гаригт мэдээлсэн байна.

ОХУ-ын мэргэжилтнүүд Газар дундын тэнгисийн эргээс 3.5километрийн зайд орших Эль Аламейн хотын ойролцоо орших “Эд-Дабаа” нэртэй газартинженер геологийн судалгааны ажлаа эхлээд байгааг Египетийн сэтгүүлчид тэмдэглэжээ. Ирээдүйн ЦЭХС-ын барилгын талбай дээр энэ сарын сүүл гэхэд ОХУ-ын 39 цөмийн мэргэжилтнүүд ажиллах юм байна.

Урьдчилсан тооцоогоор дөрвөн нэгж бүхий “Эд-Дабаа” Цөмийн эрчим хүчний станцыг барихад 30 тэрбум ам.долларын өртөгтэй байх бөгөөд 2028 онд барилгын ажил нь дуусна.

Эх сурвалж: http://www.atomic-energy.ru