2020-2021 хичээлийн жилд ОХУ-ын Засгийн Газрын ирүүлсэн тэтгэлэгт хуваарийн дагуу оросын их дээд сургуулиудад үнэ, төлбөргүй суралцахаар сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй хүмүүсийг 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл бүртгэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн вэб хаягаас авна уу.  (2020-03-09 08:46:00)

Гадаад мэдээ

ОУАЭА-гийн Ерөнхий захирал "цөмийн терроризм"–ийн аюулыг анхааруулж байна

ОУАЭА-гийн Ерөнхий захирал

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн ерөнхий захирал12 дугаар сарын 07-ны Даваа гаригт Манила хотод жил бүр зохиогддог Үндэсний цөмийн бага хурал дээр дэлхийд "цөмийн терроризм"-ийн болзошгүй аюул байгааг анхааруулсан байна.

Ю.Аманогийн “Террорист бүлгүүд дэлхийн бараг бүх оронд байгаа цөмийн материалыг амархан эзэмшиж болох аюул байгааг хэлж, хэрвээ энэ биелэх юм бол түүгээр "бохир бөмбөг" хийхэд ашиглаж болох юм. Гэхдээ цөмийн байгууламжийн аюулгүй байдлыг хангах үүргийг эдгээр байгууламж байрлаж байгаа улс орнууд хүлээнэ” хэмээснийг ТАСС агентлаг иш татжээ.
Үүнтэй холбогдуулан Ю.Амано цөмийн барилга байгууламж, цөмийн материалын аюулгүй байдлыг хангаж ажиллахыг бүх улс орнуудад уриалав.
             

Дашрамд хэлэхэд 10 дугаар сард террористууд Сири улсад "бохир бөмбөг" бүтээхийг зорьж байгаа нь тодорхой болж, Молдавын мөрдөн байцаагчид тухайн үед АНУ-тай хамтарч хийсэн урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үеэр исламистуудад хэдэн кг цацраг идэвхт цезий-137-г худалдахыг зогсоож чадсан байна.

Эх сурвалж: http://www.atomic-energy.ru