Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Гадаад мэдээ

Цөмийн эрчим хүчний үнэ өртөг өрсөлдөхүйц хэвээр байна

Цөмийн эрчим хүчний үнэ өртөг бусад суурь ачааллын эрчим хүчний технологиудтай нэг ижил түвшинд байдаг ч шинэ цөмийн эрчим хүчний станцууд нь ашиглалтын нийт хугацаанд илүү их цахилгааныг илүү хямд үнээр үйлдвэрлэдэгболохыг эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Цөмийн энергийн агентлаг болон Олон улсын эрчим хүчний агентлагийн хамтарсан 8 дахь удаагийн хэвлэлд дүгнэжээ.

Судалгаа нь 1981 оноос хойш янз бүрийн давтамжтайгаар хэвлэгдэж, хамгийн сүүлийн хувилбар нь 2010 онд хэвлэгдэж байсан бөгөөд 2015 оны судалгаа нь одоо баригдаж буй, 2020 онд ашиглалтад орох технологиудын хүлээгдэж буй үнэ өртөгт голлон анхаарчээ.

Судалгаанд 22 орны 181 станцыг хамруулж, түүний дотор ЭЗХАХБ-ын гишүүн бус 3орныг (Бразил, Хятад, Өмнөд Африк) оруулан, байгалийн хий, нүүрс, цөм, нарны зай, далайн ба эргийн салхи, ус, газрын гүний дулаан, биомасс, хосолсон дулааны цахилгаан станцын мэдээлэлд үндэслэн гаргасан байна. Улс орнууд нүүрстөрөгч бага ялгаруулдаг технологийг ихээхэн сонирхох болсонтой холбогдуулж өмнөх судалгааны тайлантай харьцуулахад сэргээгдэх эрчим хүчний салбарт нэлээдгүй өөрчлөлт гарсныг тодотгожээ.

Мөн 2015-2030оны хугацаанд баригдаж эхлэх бага чадлын модуляр реакторууд, 4-р үеийн реакторын загварууд (өндөртемпературын реактор, хурдан нейтроны реактор)-ын үнэ болонбаригдах хэтийн төлвийг дурьдсан байна. Бага чадлын модуляр реакторын үнэ өртөг 3-р үеийн их чадлын реакторуудтай харьцуулахад 50-100%-иар өндөр байх боловч, нэг төрлийн бага чадлын модуляр реакторыг олон тоогоор үйлдвэрлэх нь эдийн засгийн өртгөө нөхөх боломжтой бөгөөд дээр нь нийт хөрөнгө оруулалтын зардал бага, барих хугацаа нь богино, энэ төрлийн реакторын капиталын зардлыг багасгах онцлогтой юм.