Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Гадаад мэдээ

Дэлхийн эрчим хүчний зөвлөл эрчим хүчний 3 талт шалгуурыг хангах судалгаа хийжээ

Дэлхийн эрчим хүчний зөвлөл эрчим хүчний 3 талт шалгуурыг хангах судалгаа хийжээ

Дэлхийн эрчим хүчний зөвлөл (World Energy Council)-өөс улс орнуудын эрчим хүчний trilemma-ын гурван үзүүлэлтийг хэрхэн тэнцвэржүүлж байгаад тулгуурлан оноо өгч, 130 орны эрчим хүчний системийг жагсаажээ. Тэрээр улс орнууд trilemma зорилгуудыг уялдуулан тэнцвэржүүлэх, эрчим хүчний системийнхээ өөрчлөлтийг санхүүжүүлэхэд шийдвэрлэх сорилттой тулгарч байна гэж үзсэн байна.

Тайлангийн үзүүлэлтэд эрчим хүчнийх нь ихэнх хувийг бага буюу тэг нүүрстөрөгч ялгаруулдаг эрчим хүчний үүсвэр эзэлж буй, мөн эрчим хүчний үр ашгийн хөтөлбөрийг маш сайн хэрэгжүүлсэн хөгжингүй орнууд хамгийн сайн гүйцэтгэлтэй байх хандлагатай байгааг харуулжээ.

Ердөө Швейцарь, Швед гэсэн 2 улс л хамгийн дээд AAA оноог авчээ. Аюулгүй байдлын үзүүлэлтээр Канад улс тэргүүлж байгаа бол байгаль орчны тогтвортой байдлаар Швейцарь улс тэргүүлсэн байна.

Түүнчлэн зарим орнуудад “одоогийн эрчим хүчний бодлогод өөрчлөлт орох, бүтцийн асуудалд төлөвлөгдөөгүй, хэлэлцээгүй /шийдэгдээгүй/ үйл явдлууд гарах” зэргээс шалтгаалан ойрын жилүүдэд трилемма үзүүлэлтээр нэлээдгүй өөрчлөлт орох орнуудыг харуулах зорилгоор нарийвчилсан судалгааг хийсэн байна. Энэхүү нарийвчилсан судалгаагаар Өмнөд Африк, АНУ сөрөг үзүүлэлттэй гарчээ. 2014 онд Герман, Итали, Япон, Их Британи зэрэг орнууд сөрөг үзүүлэлттэй гарч байжээ. Өмнөд Африк нь цахилгаан эрчим хүчний хямралаас болж энэ жагсаалтад нэмэгдсэн бол, АНУ хуучирсан дэд бүтэцдээ хөрөнгө оруулалт хийхгүй байгаагаас, мөн одоогийн эрчим хүчний хүчирхэг байдалд аюул учруулах байгалийн онц аюултай үзэгдэлд өртөх зэргээс шалтгаалан сөрөг жагсаалт руу оржээ.

"Улс орон бүрт тулгарч буй тодорхой бэрхшээл байгаа хэдий ч, сүүлийн таван жилийн индексийн үр дүн нь эрчим хүчний trilemma-ийн бүх хэмжээсүүдэд дэвшлийн шинж тэмдэг харагдаж, тогтвортой, тэнцвэртэй эрчим хүчний систем рүү аажмаар шилжиж буйг нотолж байна" гэж судалгаа харуулжээ.

Trilemma судалгааны гүйцэтгэх захирал Жоан Мак Наутон "Улс орон бүрийн тэргүүлэх чиглэл, салбар өөр өөр байдаг ч эрчим хүчний аюулгүй байдал бол бүх зүйлийн үндэс юм гэдгийг онцолсон. Дэлхийн эрчим хүчний дэд бүтцийн салбарт шаардлагатай хөрөнгө оруулалт нь цаг уур өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийн ялгарлын эсрэг дэлхий нийтийн зорилтоос шалтгаалан улам нэмэгдэж, 48-53 их наяд ам.доллар зарцуулахаар байна "гэжээ.