Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Гадаад мэдээ

Турк “Аккую” ЦЭХС-ын төслөөс татгалзахгүй гэжээ

Турк “Аккую” ЦЭХС-ын төслөөс татгалзахгүй гэжээ

Турк Улс “Аккую” ЦЭХС–ын төслийг хэрэгжүүлэх ажилд ОХУ-тай хамтарч ажиллахад тус улсын зүгээс татгалзахгүй гэж Туркийн Эрчим хүч, байгалийн нөөцийн яамны эх сурвалжаас РИА Новости мэдээллээ.
Өмнө нь Туркийн Ерөнхий сайдын орлогч Нуман Куртулмуш мэдэгдэхдээ ОХУ-ын хувьд  “Аккую” ЦЭХС–ыг барихаас татгалзахад амар биш, яагаад гэвэл Анкара энэхүү төслийг бусад улс орнуудтай хамтран хэрэгжүүлж чадна гэсэн байна.

ОХУ-тай байгуулсан “Аккую” ЦЭХС–ыг барих хамтын ажиллагаанаас татгалзах санаачлага манай талаас одоогоор байхгүй. Мэдээж хоёр орны хоорондох хурцадмал байдал хүнд хэцүү нөхцөлд янз бүрийн хувилбаруудыг тооцож байгаа, гэвч эднийг зөвхөн ОХУ-ын зүгээс төсөлд хамтрахаас татгалзсан тохиолдолд хэрэгжүүлэх болно" гэж Ерөнхий сайдын орлогч Нуман Куртулмуш хэлжээ.Тэрээр нэмж "Манай хоёр орны хоорондын харилцаанд үүссэн хямрал “Аккую” цөмийн эрчим хүчний станц барих ажилд нөлөө үзүүлэхгүй гэж найдаж байна, тэгээд ч эрчим хүчний салбарыг хөндөхгүй, яагаад гэвэл олон улсад ОХУ-ын нэр хүндийн асуудал тавигдаж байгаа" гэжээ.
           Өмнөд Туркийн Мерсин хотын ойролцоо газар “Аккую” талбайд цөмийн эрчим хүчний станц барих ОХУ болон Туркийн Засгийн газар хооронд хамтран ажиллах гэрээнд 2010 онд гарын үсэг зурсан байна. Туркийн анхны цөмийн эрчим хүчний станцын төсөлд ВВЭР төрлийн дөрвөн реактор байршуулахаар төлөвлөжээ. ЦЭХС-ын  эрчим хүчний нэгжийн хүчин чадал нь тус бүр 1200 МВт байх болно. Төслийн зардлыг ойролцоогоор 20 тэрбум ам.доллар байхаар тооцоолсон байна.
           Өнгөрсөн жилийн 12 дугаар сард Туркийн Байгаль орчин, Хот төлөвлөлтийн яам БОНҮ (Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ)-ний тайланг баталжээ. “Аккую” ЦЭХС-ын барилгын суурь тавих ёслолыг энэ оны 04 дүгээр сард зохион байгуулж, барьж эхлэх ажлыг 2016 оны сүүлээр товложээ.

Эх сурвалж: http://www.atomic-energy.ru/