Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

Цөмийн технологи ашиглан хаягдал ус цэвэршүүлэх тухай

Цөмийн технологи ашиглан хаягдал ус цэвэршүүлэх тухай

Хувцас үйлдвэрлэл нь олон улс орны орлогын гол эх үүсвэр юм. Нэхмэл эдлэл нь хэрэглэгчдийн гар дээр очихын өмнө будганд ордог. Будах процессоос үүссэн бохир ус нь байгаль орчны бохирдолд хүргэж байна. Үүнийг шийдэхэд цацрагийн технологи ашиглахыг Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас ихээхэн дэмждэг бөгөөд энэ чиглэлээр хамтран ажиллаж буй орнуудын нэг нь Бразил улс юм.

Хөвөн бол даавуун эдлэл, хувцасны гол түүхий эд. Хөвөн үйлдвэрлэл нь Бразил улсын газар тариалангийн гол орлогыг бүрдүүлдэг. 2014 онд тус улс 1.5 сая тонн хөвөн үйлдвэрлэж, дэлхийн тэргүүлэгч хөвөн үйлдвэрлэгч, экспортлогчдын нэг болсон.

Бөс даавуу, хувцас хийхэд ашиглахаас өмнө хөвөн нь  боловсруулалтын хэд хэдэн шат дамжлага дамждаг.

  

Нэг үйл явц нь өнгө хувиргалт буюу будгийн процесс юм. Бразил улсын хэмжээнд жилд 1 сая гаран тонн даавуу будганд ордог, хамгийн түгээмэл өнгө нь цэнхэр, хөх юм.

  

Нэхмэлийг будганд оруулахад үүссэн хаягдал ус нь олон төрлийн химийн бодисоор бохирдсон байдаг. Эдгээр нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг.

Бохир ус болон үйлдвэрүүдийн үүсгэсэн бохирдлын хэмжээнээс болж Сан Паулогийн Тите (Tiete river) голыг удаан хугацаагаар хотын ойр орчимд хүний үйл ажиллагаанд ашиглах боломжгүй болсон байна.

  

Тэр ч байтугай бохир ус цэвэршүүлэх байгууламжийн боловсруулалтаас гарсан үйлдвэрийн хаягдал усанд химийн бодис агуулагдаж, тэр нь гол руу цутгагдаж, бусад нуур цөөрөм рүү урсдаг.

  

Бразил Улс дээрх нөхцөл байдлыг сайжруулах оролдлогуудыг хийж байна. Аж үйлдвэрийн сургалтын үндэсний үйлчилгээ (SENAI) нь үйлдвэрийн хаягдал ус боловсруулах шинэ арга замыг судлахын тулд бохир ус цэвэрлэх байгууламжтай нягт хамтран ажиллаж байна.

  

Тус улсын Үндэсний цөмийн энергийн судалгааны хүрээлэн (IPEN)ОУАЭА-тай хамтран төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд хүрээлэнгийн судлаачид нэхмэл эдлэлийг будганд оруулахад үүссэн хаягдал усыг электрон цацрагаар шарах байгууламж дээр цэвэршүүлэхээр дээж авчээ.

  

Тус хүрээлэн дэх ийм төрлийн электрон цацрагийн байгууламжийг дэлхийн улс орнууд эмнэлгийн хэрэгслийг нянгийн бохирдлоос сэргийлэх, хүнсийг ариутгах, каблийн чанарыг сайжруулах зэргээр ашиглаж байна. 

IPENхүрээлэнгийн лабораторид бохир усыг цацрагаар шарахад бэлтгэжээ. Хурдасгуурт үүссэн электрон бөөм нь бай бодисыг онож, хүссэн өөрчлөлтийг авчрах юм. Судалгааны гол зорилго нь хаягдал усны өнгийг багасгаж, хортой агуулгыг бууруулах явдал юм.

Электрон цацраг нь химийн бодисыг жижиг хэсгүүдэд хувааж, уламжлалт  био задралд ороход дөхөмтэй болгодог. Ингэснээр гол мөрөн рүү урссан хаягдал усны хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх эрсдэл буурдаг. Цацрагаар шарснаар ус цацраг идэвхтэй болдоггүй.

Электроны хурдасгуур дээр хаягдал усны дээжийг шарсны дараа судлаачид цацрагаар цэвэршүүлсэн үр дүнгээ үнэлсэн байна.

Эхний шилэн савтай нь цацрагаар цэвэршүүлээгүй хаягдал ус, 2 дахь нь цацрагаар шарсан ус, 3 дахь нь цацрагийн илүү өндөр тунгаар шарсан ус байна. Илүү цэвэр, аюул багатай хаягдал ус үүссэн үр дүн харагдаж байна.

Цэвэршүүлсэн болон цэвэршүүлээгүй хаягдал усны сөрөг нөлөөг судлахын тулд хоруу чанарыг үнэлэх туршилтыг мөн хийсэн байна. Туршилтын үед усны бүүрэг цацрагаар боловсруулсан хаягдал усанд илүү удаан амьдарсан байна.

Үндэсний цөмийн энергийн судалгааны хүрээлэн энэхүү технологийг ашиглахад тэднийг дэмжих байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна. Төслийн дараагийн үе шат нь БНСУ-д ажиллаж буйтай ижил зөөврийн электрон цацрагийн төхөөрөмжийг ашиглах явдал бөгөөд тус техник хэрхэн ажилладгийг батлан харуулах юм байна.

ОУАЭА нь бохир усыг аюулгүй, дахин ашиглах боломжийг эрэлхийлж хүчин чармайлж гарган ажиллаж, цаашид энэ технологийг хөгжүүлэхээр 13 оронтой хамтран ажиллаж байна.