Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Гадаад мэдээ

“Казатомпром” болон ХЦЭХЕГ Казахстан Улсад түлшний багц үйлдвэрлэхээр тохиролцов

Казахстан Улсын Үндэсний Атомын компани “Казатомпром" болон Хятад Улсын “Цөмийн эрчим хүчний ерөнхий групп” Казакстан Улсын нутаг дэвсгэрт цөмийн салбарт хэд хэдэн төслийг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо” гэж "Казатомпром"-ийн хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.
        Тэрээр Казахстан Улсын Ерөнхий сайд Карим Масимовын БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд “Казахстанд түлшний багцны үйлдвэрийн зураг төсөл, барилгын ажил болон ураны ордыг хамтран олборлох арилжааны нөхцөлийн тухай" “Казатомпром” болон “ХЦЭХЕГ” хооронд байгуулсан гэрээнд гарын үсэг зуржээ.
         “Гэрээнд Ульба төмөрлөгийн үйлдвэрийн баазыг түшиглэн БНХАУ-ын Цөмийн эрчим хүчний станц жилд 200 тонн үйлдвэрлэх хүчин чадалтай түлшний багцын үйлдвэр байгуулах тухай заасан" гэж хэвлэлд мэдээлсэн байна.

Эх сурвалж: http://www.atominfo.ru