Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Гадаад мэдээ

“Сигал Лэйк”-ийн эрин үе

“Сигал Лэйк”-ийн эрин үе

Канад Улсын хойд Саскатчеванд байрлах “Сигар Лэйк”-ийн уурхайн ураны хүдрийн баяжмалын үйлдвэрлэл 10 сая паундаас /3846 тонн уран/ давсан тухай “Камеко” компани зарлалаа. 

“Сигар Лэйк”-ийн уурхай нь 9 жилийн бүтээн байгуулалтын дараа 2014 оны 03 дугаар сард үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Уурхайгаас 70 км-ийн зайд орших Мкклин Лэйк боловсруулах үйлдвэрт ураны хүдрийн баяжмал боловсруулагддаг ба уурхайн анхны савлагдсан ураны хүдрийн баяжмал нь 2014 оны 10 дугаар сард Мкклин Лэйк үйлдвэрт боловсруулагдаж эхэлжээ.

“Камеко” компани нь 2015 оны эхний 3 улиралд 6 сая паундаас 8 сая паунд хүртэлх /2308-3077 тонн уран/ ураны хүдрийн баяжмал олборлох боломжтой гэдгийг мэдээлж байсан бөгөөд жилийн эцсийн үр дүн нь 2016 оны 02 дугаар сарын 05-нд бэлэн болох ажээ.

“Сигар Лэйк”-ийн уурхай нь бидний бодсоноос илүү гүйцэтгэлтэй ажиллаж байна, уурхайн эхний жилийн ураны хүдрийн баяжмал 10 сая паундаас давсан нь 2018 он гэхэд жилдээ 18 сая паунд ураны хүдрийн баяжмал олборлоно гэсэн төлөвлөгөөнд хүрэх итгэл өгч байна” хэмээн “Камеко” компаний ерөнхийлөгч Тим Гитзел мэдэгджээ.

“Сигар Лэйк”-ийн уурхайн 50.025 хувийг “Камеко”, 37.1 хувийг “Арева Ресорсес Канада”, 7.875 хувийг “Идэмицу Канада Ресорсес”, 5 хувийг “Тепко Ресорсес” тус тус эзэмшдэг ба “Камеко” компани олборлолтыг хариуцан ажилладаг юм байна. Мкклин Лэйк үйлдвэрийн 70 хувийг “Арева”, 22.5 хувийг “Дэнисон Майнс”, 7.5 хувийг “ОУРД Канада” тус тус эзэмшдэг ба боловсруулалтын үйл ажиллагааг Арева гүйцэтгэн явуулдаг ажээ.

“Сигар Лэйк”-ийн уурхайн өндөр агуулгатай ураны ордын гүн нь  410 метрээс 450 метрийн доор оршдог ба хүдрийн биет нь хуурай суурь чулуулаг, усан орчин дахь элсэн чулуулагтай хиллэдэг байна.