Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Гадаад мэдээ

Бүгд Найрамдах Энэтхэг Улс Канад Улсаас анхны уранаа хүлээн авлаа

Бүгд Найрамдах Энэтхэг Улс Канад Улсаас анхны уранаа хүлээн авлаа

БНЭУ нь Канад Улсаас 5 жилийн хугацаанд уран нийлүүлэх гэрээнд 2015 оны 04 дүгээр сард гарын үсэг зурсаны дагуу Энэтхэг Улс руу тээвэрлэсэн анхны ураныг “Камеко” корпораци нийлүүлсэн байна.

Канадын Засгийн газраас мэдээлснээр гэрээнд ойролцоогоор 350 сая канад доллар (262 сая ам.доллар)-ын үнэ бүхий 7.1 сая паунд шар нунтаг (2730 тонн уран)-ийг БНЭУ-ын Атомын энергийн газарт нийлүүлэхээр тусгасан байна.

Гэрээнд заасны дагуу 2020 он хүртэл уран нийлүүлэхээр тусгасан бөгөөд анхны уран тээвэрлэсэн ачаа Энэтхэгт очсон тухай Канад Улсын Саскатчеван мужийн Засгийн газраас 12 дугаар сарын 03-ны өдөр мэдээлжээ.

“Камеко” корпорацийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Тим Житзел “Канад болон Саскатчеваны Засгийн газраас хүчтэй дэмжлэг үзүүлж, манай бүтээгдэхүүн Энэтхэгийн зах зээлд нэвтэрснээр чухал ач холбогдолтой бөгөөд Канад, Энэтхэгийн цөмийн салбар болон худалдааны хамтын ажиллагаа өргөжиж, Канад Улсад ажлын байрыг нэмэгдүүлэх, цөмийн эрчим хүчний хөгжлийг урагшлуулахад ач холбогдолтой. Түүнчлэн тус улсын 300 сая гаруй хүн цахилгаан эрчим хүчний найдвартэй эх үүсвэртэй болох юм” хэмээн дурьдсан байна.