Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Гадаад мэдээ

Энэтхэг, Япон 2 улс цөмийн энергийн салбарт хамтран ажиллах гэрээ байгууллаа

Энэтхэг, Япон 2 улс цөмийн энергийн салбарт хамтран ажиллах гэрээ байгууллаа

Бүгд Найрамдах Энэтхэг Улс (БНЭУ) болон Япон Улс нь олон жилийн хэлэлцээрийн дараа цөмийн энергийн салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ.

Хамтын ажиллагааны санамж бичигт Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, Нарендра Моди нар 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дели хотноо гарын үсэг зурсан байна.

Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах салбарт хамтран ажиллахаар 2 улс нь 2010 оноос эхлэн хэлэлцэж эхэлсэн байна. Гэвч 2011 оны 03 дугаар сард Япон Улсын “Фүкүшима Дайчи” цөмийн эрчим хүчний станцад осол гарсны дараа энэ хэлэлцээр зогссон аж.

Япон Улстай цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цэвэр эрчим хүч үйлдвэрлэх салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурснаар “Дэлхийн аюулгүй байдал, энх тайванд нөлөөлөхүйц стратегийн түншлэл, харилцан итгэлцлэлийн шинэ шатны гялалзсан бэлэг тэмдэг боллоо” хэмээн санамж бичигт гарын үсэг зурсны дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди хэлжээ.

Гэрээнд заасны дагуу Япон Улсын цөмийн технологи, үйлчилгээг Энэтхэг улс руу импортлох ажил гарын үсэг зурснаар идэвхжих ажээ.

БНЭУ-ын цөмийн эрчим хүчний станцууд нь гадны технологи, түлшийг харьцангуй нэмэгдүүлэх төлөвтэй байна.