Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Гадаад мэдээ

Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Бүгд Найрамдах Чех Улс цөмийн эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо

Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Бүгд Найрамдах Чех Улс цөмийн эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо

БНХАУ-ын Бээжин хотод болсон уулзалтын үеэр тус улсын Ерөнхий сайд Ли Кэцян (Li Keqiang), БНЧУ-ын Ерөнхий сайд Вохуслав Соботка  (Bohuslav Sobotka) нар цөмийн эрчим хүч болон бусад салбарт хөрөнгө оруулах чиглэлээр хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон тухай “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна.

БНХАУ нь дэлхий даяар өрсөлдөх чадвартай аюулгүй, хямд үнэтэй цөмийн эрчим хүчний технологи болон тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг бөгөөд БНЧУ-ын цөмийн эрчим хүчний бизнест Хятад Улсын тал оролцох сонирхолтой байна хэмээн Ли Кэцян дурьджээ.

БНХАУ-ын Сузоу хотод 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхэлсэн Хятад, Төв болон Зүүн Европын улсуудын 4 дүгээр дээд хэмжээний уулзалтад БНЧУ-ын Ерөнхий сайд В.Соботка оролцсон бөгөөд Хятад, Төв болон Зүүн Европын 16 улсын хоорондын олон талт санхүүгийн фирмийг байгуулах хэлэлцүүлгийн үеэр БНХАУ-ын Ерөнхий сайд Ли дээрх саналыг хэлсэн байна.

            БНЧУ-ын Ерөнхий сайд Вохуслав Соботка  “Миний бие БНХАУ-д анх удаа албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд манай улсын цөмийн эрчим хүчний бизнест БНХАУ-ын оролцоог талархан хүлээн авч байна. Хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаанд Чех улс нь газарзүйн байршлын хувьд давуу талтай бөгөөд бүс нутгийн төв байх болно хэмээн найдаж байна ” хэмээн өгүүлжээ.

            Мөн хэлэлцээрийн үеэр Ли болон Соботка нар аялал жуулчлал, боловсрол, анагаах ухаан, эрүүл мэндийн үйлчилгээ, автомашин, гангийн үйлдвэрлэлийн салбарт хоёр улсын хөгжлийн стратегийг нийцүүлэх талаар хамтран ажиллахаар ярилцжээ.