Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Гадаад мэдээ

ОХУ сансрын цөмийн хөдөлгүүрийн цацрагийн хамгаалалтын туршилтыг амжилттай гүйцэтгэжээ

ОХУ сансрын цөмийн хөдөлгүүрийн цацрагийн хамгаалалтын туршилтыг амжилттай гүйцэтгэжээ

Сансрын хөлгийн тээвэр-эрчим хүчний модулийн анхны мегаватт-зэрэглэлийн тээвэрлэлтийн цөмийн төхөөрөмжийн төслийг зогсоох тухай мэдээллийг 2014 онд цацаж байсан бол төслийг хэрэгжүүлэгч байгууллага ("НИКИЭТ" ХК - Н.А.Доллежалийн нэрэмжит Шинжлэх ухаан судалгаа, Эрчим хүчний техникийн зураг төслийн хүрээлэн) нь сансар огторгуйн нислэгийн үе дэх гадаад механик нөхцлөөс хамаарсан реакторын цацрагийн хамгаалалтын бүрэн хэмжээний туршилтыг амжилттай дуусгасан талаар 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр мэдээлжээ.

Цацрагийн хамгаалалтын бүрэлдэхүүнд уламжлалт устөрөгч бүхий хэсгүүдээс гадна өргөн хэрэглэгддэг нийлмэл бүтцийн материал болон бор агуулсан материал ашигласан байна. Уг туршилтыг Реутов хотод байрлах "Машин үйлдвэр" шинжлэх ухаан үйлдвэрийн нэгдэлд хийжээ.

Эх сурвалж: http://politikus.ru