Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Гадаад мэдээ

Нововоронежийн ЦЭХС-ын шинэ нэгжийн үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болсон байна

Нововоронежийн ЦЭХС-ын шинэ нэгжийн үйл ажиллагааг эхлүүлэхэд  бэлэн болсон байна

ОХУ-ын хамгийн их чадалтай, анхны нэгж болох Нововоронежийн ЦЭХС-ын 6-р нэгжийн гадна бүрхүүлийн бат бөх байдал, битүүмжлэлийг их болон бага даралтаар шалгах туршилтыг 12 дугаар сарын 26-ны өдөр амжилттай хийж, ашиглалтад оруулах бэлтгэл ажлуудыг хийж дууссан тул нэгжийн үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болсон байна.

Тус нэгж нь ВВЭР-1200 реактор бүхий (цахилгаан эрчим хүчний чадал - 1200 МВт), ОХУ-ын ЦЭХС-ын паркийн хамгийн хүчирхэг нь бөгөөд, анхны 3+ үеийн реактор юм.

Өмнө нь реакторын төхөөрөмжийн халуун, хүйтэн зүгшрүүлэлт /ХХЗ/-ийн туршилтыг хийснээр систем болон тоног төхөөрөмжийн физик үзүүлэлтүүдийг баталгаажуулсан байна. Баригдаж буй 6-р нэгжийн технологийн системүүд дээр ХХЗ-ийн үед 168 туршилтуудыг явуулж байжээ.

Ашиглагч байгууллагын комисс нь холбогдох хяналт шалгалт хийсний дараа 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр эрчим хүчний нэгжийг үйл ажиллагаанд бэлэн болсон талаарх дүгнэлтэд гарын үсэг зурсан байна.

Эх сурвалж: http://www.atomic-energy.ru