Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Гадаад мэдээ

Япон Улс 4 цөмийн реакторыг дахин ажиллуулах болно

Япон Улс 4 цөмийн реакторыг дахин ажиллуулах болно

Япон Улсын Засгийн газар үндэсний цөмийн эрчим хүчний станцуудаа дахин сэргээх чиглэл баримталж байна. Тус улсын баруун хэсэгт орших "Такахама" ЦЭХС -ийн 3-р, 4-р болон “Охи” ЦЭХС-ын 3-р, 4-р эрчим хүчний нэгжүүдийг дахин ажиллуулах шийдвэрийг Фүкүй мужийн дүүргийн шүүх гаргажээ. Өнөөдрийг хүртэл Японы төр нийт 7 реакторын ажиллагааг сэргээх зөвшөөрлийг олгосон байна. Дээрх 4 нэгжээс гадна “Иката” ЦЭХС-ын 3-р, “Сендай- ЦЭХС-ын 1-р, 2-р нэгжид зөвшөөрөл өгсөн байна.

"Фүкүшима-1" ЦЭХС-ын осол 2011 оны 03 дугаар сард болохоос өмнө ЦЭХ-ний станцууд тус улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээний гуравны нэгийг хангаж байсан бөгөөд цөмийн эрчим хүчний станцуудыг зогсоосны дараа Япон Улс байгалийн хий, нүүрс, газрын тос их ашиглах болсноор эрчим хүчний зардал нь огцом нэмэгдэхэд хүрсэн байна. Япон Улсын хотуудад Энхийн атомын эсрэг эсэргүүцлийн жагсаал зохиогдож байгаа хэдий ч Засгийн газар нь үндэсний цөмийн эрчим хүчний станцуудаа хэсэгчлэн сэргээх бодлогоо үргэлжлүүлэх зорилготой байна.

Эх сурвалж: http://www.atomic-energy.ru