Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Гадаад мэдээ

Хайнань арал дээр анх удаа ЦЭХС ажиллаж эхэллээ

         БНХАУ-ын Хайнань муж дахь анхны ЦЭХ-ний “Чанцян” станцын анхны нэгжийн албан ёсны үйл ажиллагааг эхлүүлсэн гэдгийг 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хятадын үндэсний цөмийн эрчим хүчний компани мэдээлсэн байна. Төслийг хэрэгжүүлэгч компанийн захирал Лю Чжаохуагийн мэдээлснээр туршилтын 168 цагийн үйл ажиллагааны дараа анхны нэгж ашиглахад бэлэн болсон гэжээ. Үүнээс гадна ЦЭХС-ын хоёр дахь нэгжийг ашиглалтад оруулах бэлтгэл ажил үргэлжилж байгаа бөгөөд 2016 онд ажиллуулж эхлэхээр төлөвлөсөн байна. “Чанцян” ЦЭХС-ын барилгын ажил хоёр үе шатанд хуваагдаж, объектын эхний үе шат нь CNP-650 реактор бүхий хоёр эрчим хүчний нэгжтэй, нэгж тус бүр нь 650 МВт хүчин чадалтай аж. Эхний үе шатанд 20 тэрбум юаниас илүү хөрөнгө оруулалт хийх юм байна. Хоёр эрчим хүчний нэгж шугам сүлжээнд холбогдсоноор орон нутгийн эрчим хүчний гуравны нэг орчмыг хангана хэмээн Лю Чжаохуа мэдээлсэн байна.