Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Танин мэдэхүйн булан

Нейтрон ажилчин, Протон оюутан, Электрон сурагч Тамил-Наду дахь содон нэрс

Энэтхэг Улсын Тамил-Наду мужид хүүхдүүддээ ер бусын нэр өгсөн хосуудыг хөршүүд нь "цөмийн гэр бүл" гэж нэрлэхэд хүргэсэн талаар "Шинэ Энэтхэгийн экспресс" сонинд бичжээ.

"Би хүүхдүүддээ ямар ч язгуур, шашны холбогдолтой нэр өгөхийг хүсээгүй. Тэднийгээ дэлхийн бүх зүйлийн эхлэл болсон элементар бөөмсөөр нэрлэсэндээ бахархаж байна" гэж тус гэр бүлийн тэргүүн, харилцаа холбооны томоохон компанийн ажилчин, 58 настай Арулдос тайлбарласан байна. Түүний ууган хүү Нейтрон нь дээд боловсрол эзэмшээд ажиллаж байгаа бөгөөд дунд хүү Протон их сургуулийн оюутан, отгон хүү Электрон ерөнхий боловсролын сурагч юм байна.

Тамил-Наду мужид шинжлэх ухаантай холбоотой нэр өгөх явдал ховор тохиолдол биш болсон байна. Зохиолч M.M.Каннан гэхэд л өөрийн хүүхдүүдэд Канини болон Иналия гэж өгсөн нь тамил хэлнээс орчуулвал "Компьютер" болон "Интернет" гэсэн утгатай ажээ.

Эх сурвалж: http://www.atominfo.ru