Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

“Реакторын инженер” сэдэвт дагалдах сургалт явагдаж байна

“Реакторын инженер” сэдэвт дагалдах сургалт явагдаж байна

Цөмийн энергийн комиссын Ажлын алба, МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төв, Японы атомын энергийн агентлаг хамтран “Реакторын инженер” сэдэвт дагалдах сургалтыг 2016 оны 01 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Япон Улсын Боловсрол, урлаг, спорт, шинжлэх ухаан, технологийн яамнаас санхүүжүүлж, Япон Улсын Атомын Энергийн агентлагаас зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрт Монгол, Бангладеш, Индонез, Казакстан, Малайз, Филиппин, Тайланд, Вьетнам, зэрэг Азийн 8 орон хамрагддаг бөгөөд 2015 оноос тус хөтөлбөрт Турк, Саудын Араб улсууд нэгдэн орсон юм.

“Сургагч багш бэлтгэх хөтөлбөр”-т хамрагдсан мэргэжилтэн, эрдэмтэн, судлаач, багш нар өөрийн олж авсан мэдлэгээ түгээх дагалдах сургалтыг Япон Улсын Атомын Энергийн агентлагийн Цөмийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх төвийн зөвлөх профессоруудтай хамтран 2014 оноос амжилттай явуулж эхэлсэн.

Тус сургалтад Цөмийн энергийн комиссын Ажлын алба,Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэн, Монгол улсын их сургуулийн Цөмийн физикийн судалгааны төв,Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эрчим хүчний сургууль зэрэг 4 байгууллагын 13 албан хаагч оролцож байна.

Сургалтад Япон Улсын Атомын Энергийн агентлагийн Хүний нөөцийн хөгжлийн төвийн ерөнхий менежер, ахлах судлаач доктор Акихидэ Хидака, ерөнхий зөвлөх доктор Киёонобү Ямашита, Японы ЖРР-3 судалгааны реакторын оператор ноён Такаши Цүмүра нар хүрэлцэн ирж, Японы цөмийн энергийн салбарын дэвшилтэт судалгаа, шинжилгээ, хүний нөөцийг хөгжүүлэх үйл ажиллагаа, аюулгүй байдлын соёл, олон нийтийн ойлголтын тухай хичээлүүдийг зааж байна.

Энэхүү “Реакторын инженер” сэдэвт дагалдах сургалт нь салбарын хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах, бие даасан сургалтын системийг бий болгох, бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.