(2017-03-10 10:01:00)

Бөөмсийн хурдасгуурыг шүдэнзний хэмжээтэй болтол багасгажээ

Бөөмсийн хурдасгуурыг шүдэнзний хэмжээтэй болтол багасгажээ

Герман, АНУ-ын физикчид радио долгион ашиглах бус терагерцийн цацрагаар шүдэнзний хайрцагны хэмжээтэй бөөмийн хурдасгуурын туршилтын загвар бий болгосон нь, энэ төрлийн төхөөрөмжийн эзэлхүүнийг 100 дахин багасгах боломжийг олгосон байна.

Байгалийн холбооны сэтгүүлд гарсан нийтлэлд Герман, АНУ-ын физикчид терагерцийн цацраг ашиглан бөөм хурдасгах шинэ арга боловсруулснаар энэ төрлийн төхөөрөмжийн эзлэхүүнийг шүдэнзний хайрцгийн хэмжээтэй болгож 100 дахин багасгах боломжийг олгосон байна.

Орчин үеийн ихэнх хурдасгуур, тэдний ер бусын "кильватер" болон лазер хувилбаруудаас гадна, радио долгионоор хурдасгаж буй бөөмд эрчим хүч дамжуулахад ашиглаж байна. Радио долгионы маш урт хэмжээ нь орчин үеийн хурдасгуурын талбай яагаад жижиг улсын хэмжээнд хүртэл томорсон шалтгааны нэг юм.
Герман улсын синхротроны Дези төвийн физикчид болон тэдний хамтрагч Франц Гертнер удирдагчтай АНУ-ын хамт олон  бөөмийн хурдасгуурын хэмжээг үлэмж хэмжээгээр багасгах үйлсэд том алхам хийсэн байна. Тэд цэнэгт бөөмсийг хурдасгах терагерцийн цацраг – 3х1011-3х1012 Гц нэртэй /мөн миллиметрийн доогуурх гэж нэрлэдэг 1-0.1мм/ өөр төрлийн долгион ашигласан байна.

Эрдэмтдийн тайлбарлаж байгаагаар терагерцийн долгион нь гэрлийн болон сонгодог радио долгионы завсарт байрлаж, тэр хоёрын эерэг чанараас хоёулангаас нь авсан байна. Тухайлбал, тэдгээр нь радио долгион шиг эд зүйлийг амархан нэвтэрдэг боловч ионжуулдаггүй юм байна. Энэ нь хортой рентген туяаг орлуулах боломж олгохоос гадна, харилцаа холбооны өндөр хурдны системийн үндэс болгох мөн бусад зориулалтаар ашиглах боломжийг олгож байна.

Энэ цацрагийн хурдасгууртай холбоотой гол давуу тал гэвэл долгионы урт нь орчин үеийн хурдасгуурт ашиглаж байгаа радио долгионтой харьцуулахад мянга дахин бага байгаа явдал юм. Энэ нь онолын хувьд хурдасгуурын бүх бүрэлдэхүүн хэсгийн хэмжээг адил хэмжээгээр багасгах боломж олгож байна, гэхдээ эхлээд физикчид терагерцийн долгионыг хурдасгуурт ашиглахад тохиромжтой болгох ёстой.
Кертнер болон түүний хамтрагчид ийм төхөөрөмжийн эхний модуль загварыг том шүдэнзний хайрцагны хэмжээтэй хийж терагерцийн цацрагийн энергийг тусгай оптик чиглүүлэгчээр уг модулиар урсаж буй электронд дамжуулах юм.

Эх сурвалж: http://ria.ru/science/