Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Сургалт

“Цацрагийн аюулгүй байдлын дүрэм, журам боловсруулах” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа

“Цацрагийн аюулгүй байдлын дүрэм, журам боловсруулах” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Монгол Улсын Цөмийн энергийн комисс, Америкийн Нэгдсэн Улсын Эрчим хүчний яам Сандиагийн үндэсний лабораторийн хамтын ажиллагааны хүрээнд Сандиагийн үндэсний лабораторитой хамтран“Цацрагийн аюулгүй байдлын дүрэм, журам боловсруулах” сэдэвт сургалтыг 2016оны 01дүгээр сарын 20-22ны өдрүүдэд Улаанбаатар хотноо  “Ramada” зочид буудалд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү сургалтад Цөмийн  энергийн комиссын Ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб зэрэг 5 байгууллагын нийт 10 албан хаагч хамрагдаж цацрагийн аюулгүй байдлын дүрэм, журмыг хэрхэн боловсруулах, олон улсад цацрагийн аюулгүй байдлыг хэрхэн хангадаг, ямар ямар үндсэн шаардлагууд байдаг гэх мэт мэдлэг, мэдээллийг олж авсан.

Америкийн Нэгдсэн Улсын Эрчим хүчний яам Сандиагийн үндэсний лабораторитой хамтран “Цацраг идэвхт материалын аюулгүй байдлын хяналт” сэдэвт сургалтыг   2016 оны 01 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо  “Ramada” зочид буудалд зохион байгуулна. Тус сургалтын онцлог нь 10 байгууллагын 30 албан хаагч оролцох бөгөөд мэргэжлийн хяналтын аймаг орон нутгийн улсын байцаагч нар хамрагдах юм.