Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Гадаад мэдээ

ОХУ цөмийн салбарын дөрвөн байгууллагын хувьцааг Росатомд шилжүүлнэ

ОХУ цөмийн салбарын дөрвөн байгууллагын хувьцааг Росатомд шилжүүлнэ

ОХУ Цөмийн салбарын дөрвөн байгууллагынхувьцааг “Росатом” улсын корпорацид шилжүүлэх тухай Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хууль эрх зүйн цахим хуудсанд /regulation.gov.ru/ баасан гаригт тавигдсан байна.

Баримт бичигт дурдсанаар“Росатом” улсын корпорацид доорх байгууллагуудын хувьцааг шилжүүлэх юм. Үүнд:

-          Шинжлэх ухааны судалгааны хими-технологийн тэргүүлэх хүрээлэн (ШУСХТТХ, Москва)

-          Троицкийн нэрэмжит Инноваци болон хөнгөн цөмийн урвалын судалгааны хүрээлэн (ИХЦУСХ, Москва)

-          Лейпунскийн нэрэмжит Физик эрчим хүчний институт (ФЭХИ, Обнинск, Калуга муж)

-          Холбооны Шинжлэх ухаан ба өндөр технологийн төв ”Элерон-Шинжлэх ухаан үйлдвэрийн тусгай нэгдэл-ШУҮТН”

ШУСХТТХ нь уран, цөмийн цэвэр металл, газрын ховор (лити, берилли, циркон, hafnium, тантал, ниобий ба бусад) элементийн түүхий эдийг боловсруулахаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн  үйлдвэрлэх, зардал багатай, ашиг өндөртэй, байгаль орчинд ээлтэй технологи бий болгох зорилгоор эрдэм шинжилгээ судалгаа, зураг төсөл-туршилтын бүрэн циклийг гүйцэтгэдэг байгууллага юм.

ИХЦУСХ нь удирдлагатай хөнгөн цөмийн урвал, плазмын физик, лазерын физик техникийн чиглэлээр судалгаа явуулж байна.

ФЭХИ нь Цөмийн шинжлэх ухаан техникийн асуудлаар иж бүрэн судалгаа явуулдаг байгууллага бөгөөд цөмийн реакторыг хөгжүүлэхээр байгуулагдсан ОХУ-ын анхны хүрээлэн юм.

“Элерон” ШУҮТН нь янз бүрийн барилга байгууламжийн харуул хамгаалалтын техникийн хэрэгсэл, аюулгүй байдлын системийн зураг төсөл, угсралт хийх, ашиглалтад оруулах чиглэлээр ОХУ-ын хамгийн том шинжлэх ухаан судалгааны нэгдэл юм.

Эх сурвалж: www.atomic-energy.ru