Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Гадаад мэдээ

Хятад улс Иранд цөмийн эрчим хүчний станц барихад оролцоно

Хятад улс Иранд цөмийн эрчим хүчний станц барихад оролцоно

Ираны цөмийн эрчим хүчний байгууллагын тэргүүн Али Акбар Салехи БНХАУ-ын Цөмийн эрчим хүчний төрийн албаны захирал Сюй Дачжэтэй уулзжээ.

Талууд цөмийн эрчим хүчний салбарын хамтарсан төсөл, хамтран ажиллах арга замыг хэлэлцсэн байна. Хятад улс Ираны цөмийн эрчим хүчний станц барих ажилд оролцоход бэлэн байна. Багц гэрээнд, түүний дотор Арака дах реакторыг шинэчлэх гэрээнд гарын үсэг зурсан байна.
Хятад улс Иранд 100 МВт-аас хэтрэхгүй хүчин чадалтай бага оврын цөмийн эрчим хүчний станц барихад туслах юм. Үүгээр хамтын ажиллагаа нь дуусгавар болохгүй. Талууд цөмийн эрчим хүчний салбарт туршлага солилцоогоо удаан хугацаанд үргэлжлүүлэх болно. Аракын талаарх гэрээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпини Иран улсад хийсэн ажлын айлчлалын үеэр 01 дүгээр сарын 23-нд гарын үсэг зурсан байна. Өмнө нь Пронедрагийн бичсэнээр НҮБ-ын тогтоолын дагуу Ираны тал цөмийн салбар дах багц үүргээ биелүүлсэн гэж бичсэн байна.