Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Гадаад мэдээ

Швейцарь улсад байрладаг Европын цөмийн судалгааны төв ЦЕРН-д эмнэлэгт зориулсан бөөмийн хурдасгуур бүтээсэн байна

Швейцарь улсад байрладаг Европын цөмийн судалгааны төв ЦЕРН-д эмнэлэгт зориулсан бөөмийн хурдасгуур бүтээсэн байна

ЦЕРН-ын инженерүүд том адроны коллайдерын технологийг анагаах ухааны практикт тохируулж ашиглахаар шийдсэн байна. Тэд эмнэлгийн зураглал болон рентгенографт ашиглахад тохиромжтой 2 метр урттай бяцхан шугаман хурдасгуур танилцуулсныгЦЕРН-ийн хэвлэл мэдээлэлд тавигджээ.

Эмнэлгүүдэд зориулсан төхөөрөмж нь 2020 онд ЦЕРН-ийн цогцолборт багтах сөрөг цэнэгтэй устөрөгчийн ион хурдасгах үлэмж том Линак-4 хурдагуурын загвар юм. Мини-линак нь өндөр давтамжийн квадруполь фокуслагдсан хурдасгуур юм. Төхөөрөмжийн үйл ажиллагааны давтамжийг хоёр дахин нэмэгдүүлснээр инженерүүд хурдасгуурын уртыг эрс багасгах боломж бүрдсэн юм. Үүнийг хэрэгжүүлэхэд цацрагийн динамикийн өөрчлөлт, долгионы давтамж болон бүтцийн механик хэсэгт онцлог, шинэ санаа боловсруулж чадсан байна.

Мини-линак төхөөрөмж нь 50 см-ийн урттай дөрвөн модулиас бүрдэж, 2 метр зайд бага хурдтай, бага эрчимтэй,750 МГц давтамжтай, 5 MeV эыергитэй туяа ялгаруулдаг. Ийм техникийн үзүүлэлтэй төхөөрөмж нь хорт хавдрыг протоноор шарах, түүнчлэн альфа бөөмийн туяа үүсгэж цацрагаар эмчлэх боломжийг олгодог.

Үүнээс гадна, төхөөрөмж нь төрөл бүрийн цацраг идэвхт изотопыг эмнэлгийн байгууллага дээр үйлдвэрлэх боломжийг бүрдүүлснээр тээвэрлэлт ложистик, аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэхболно.