Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Мэдээ

Цөмийн энергийн газар шилдэг агентлагаар шалгаралаа

Цөмийн энергийн газар шилдэг агентлагаар шалгаралаа

Монголын төрийн шинэ өнгө төрхийг бүрдүүлж, амжилтаараа ялгарч буй  агентлагуудыг тодруулах аян өнгөрсөн саруудад өрнөж өнөөдөр дүнгээ гаргалаа. "Eagle News" телевиз, "News агентлаг", Үндэсний өдөр тутмын "Өглөөний сонин"-оос хамтран зохион байгуулсан "Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах медиа аян"-д 27 агентлаг оролцсоноос Цөмийн энергийн газар гуравдугаар байрт шалгарав. Энэхүү аяны хүрээнд Засгийн Газрын хэрэгжүүлэгч, тохируулагч агентлагуудын үйл ажиллагаа, үйлчилгээ, ил тод, нээлттэй байдлыг иргэд, үйлчлүүлэгчдээр үнэлүүлж, үйл ажиллагаа, бодлого чиглэлийг таниулсан үр дүнтэй ажил боллоо гэж зохион байгуулагчид үзэж байна. Нөгөө талаар иргэдээс байнга нээлттэйгээр мэдээлэл, санал хүсэлт хүлээн авчээ.
 
Цөмийн энергийн газрын хувьд цөмийн технологийн дэвшлийг эх орондоо  дэлгэрүүлж, олон салбарт үр бүтээлтэй ашигласны үр дүнд ОУАЭА-аас өндөрөөр үнэлүүлж байсан. Харин энэ удаа Монголын шилдэг агентлагуудын нэгээр шалгарч байгаа нь цөмийн технологийн хэрэглээг олон нийт илүү сайн ойлгож, өдөр тутмынхаа амьдралд хэрэглэж байгаагийн илрэл юм.
 
Гадаад харилцаа олон нийттэй харилцах хэлтэс