Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Гадаад мэдээ

БНХАУ хөвөгч цөмийн реактор барихаар болжээ

БНХАУ хөвөгч цөмийн реактор барихаар болжээ

БНХАУ-ын Цөмийн эрчим хүчний ерөнхий групп (China General Nuclear Power Group)бага оврын модуляр тест реакторыг 2020 он гэхэд барьж дуусгана хэмээн мэдэгдлээ.

Хөвөгч станцын харагдах байдлыг дүрсэлсэн нь(Image: CGN)

Хятадын ACPR50S реакторын загварыг 13-р таван жилийн төлөвлөгөөний нэг хэсэг гэж Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос батлаад байсан аж. Тус улс нь анхны хөвөгч цөмийн реакторын барилгын ажлыг ирэх жил эхлэх бөгөөд 2020 онд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж эхлэнэ хэмээн төлөвлөж байна.

200 МВт (60 MВт цахилгааны хүчин чадал) дулааны хүчин чадалтай энэхүү реакторын технологийг цахилгаан, дулаан зэрэг үйлдвэрлэн, далайн усыг давсгүйжүүлэх зорилготой боловсруулсан бөгөөд далайн арал, эрэг орчмын газар нутагт цахилгаан түгээх, эсвэл далай дахь газрын тос, байгалийн хийн хайгуул хийхэд ашиглаж болно хэмээн БНХАУ-ын Цөмийн эрчим хүчний ерөнхий групп мэдэгдлээ.

Үүнээс гадна ACPR100 төрлийн  реакторыг эх газарт ашиглах зорилгоор ажиллаж байгаа гэнэ. Энэ реактор нь 450 МВт (140 MВт-цахилгаан) хүчин чадалтай байх бөгөөд томоохон хэмжээний аж үйлдвэрийн парк, эсвэл алслагдсан уулархаг нутагт эрчим хүч нийлүүлэхэд тохиромжтой байх юм.

Өнөөдрийн байдлаар дэлхий дээр баригдаж буй цор ганц хөвөгч цөмийн станц бол 35 МВт(ц)хүчин чадалтай ОХУ-ын Академик Ломоносов юм. Санкт-Петербург дэх Бальтийн үйлдвэр 2016 оны 09 дүгээр сард эхний хөвөгч цөмийн станцыг Росэнергоатомд хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн. 2017 оны эхээр Чукоткад ажиллаж эхэлнэ.

Хөвөгч станц нь төрөл бүрийн давуу талтай. Үүнд: үйлдвэр, барилгын салбарт үр ашиг авчрахын зэрэгцээ барилга, байршил нь хялбаршуулсан; байгаль орчинд нөлөөлөх нөлөө маш бага; ашиглалтаас гаргахад тусгай байгууламжид байршуулна. Гэсэн хэдий ч ажилтан, тоног төхөөрөмжийн хүртээмж, цацраг идэвхт материал далай тэнгист алдагдахгүй байх шаардлагыг хангах зэрэг анхаарал хандуулах чухал асуудлууд байдаг.