Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Мэдээ

Оросын Холбооны Улсын Тенекс компанийн экспортын орлого 500 сая ам.доллараар өссөн байна

Оросын Холбооны Улс (ОХУ)-ын Техснабэкспорт (Тенекс)-ын экспортын орлого 2014 оныхтой харьцуулахад энэ онд 500 сая ам.доллараар өссөн байна. Росатомын охин компаниудын дэлхийн зах зээл дээрх өөрийн орлого 2015 онд урьдчилсан байдлаар 2.7 тэрбум ам.доллар аж.

2015 онд Тенекс компани нь 14 улсын хэрэглэгчдэд ураны бүтээгдэхүүний 65 нийлүүлэлтийг хийж, 9 улсын 13 харилцагч байгууллагатай 19 гэрээг шинээр байгуулсан ажээ. Урт хугацааны захиалгын багцын нийт хэмжээ “Тогтмол үнэ”-ээр тооцоолоход ойролцоогоор 20 тэрбум ам.долларт хүрсэн байна. 

Компани нь энэ онд Алс Дорнодын Приморийн хязгаар дахь Дорнод далайн боомтоор дамжуулан шинээр ураны бүтээгдэхүүнийг тогтмол тээвэрлэх ажлыг эхлүүлсэн. Тус бүс нутгийн хэрэглэгчдэд ураны бүтээгдэхүүний 6 тээвэрлэлтийг хийсэн байна. Түүнчлэн “Баруун салбар”-ын тээвэрлэлт, ханган нийлүүлэлтийг хөгжүүлэх хүрээнд 2015 оны 07 сард Уст-Луга далайн боомтоор дамжуулан Герман, Швед улс руу баяжуулсан ураныг нийлүүлэх туршилтын тээвэрлэлтийг хийсэн.

“Аж ахуйн нэгжүүдийн бэрхшээлүүдийг шийдвэрлэх” зорилгоор компани нь 3 жилийн хугацаатай 300 сая ам.долларын “экспортын өмнөх” хамтарсан зээлийг Дэүцчэ Банк (Deutsche Bank AG-Аргентин), Нордиа Банк (Швед)болон Социат Женерал (Франц) хамтарсан хувьцаат компани (JSC Nordea Bank and Société Générale SA)-аас авсан.

Мөн энэ оны онцлох ажлын нэг нь “түгээлтийн сүлжээг оновчтой болгохын тулд” баяжуулсан уран, баяжуулалт, хувиргалтын үйлчилгээг нийлүүлдэг 1989 онд байгуулагдсан Франкфурт хотод төвтэй Internexco GmbH компанийг худалдан авсан явдал юм.

Росатомын охин компаниуд нэгдсэний ачаар дараагийн 15 жилд цөмийн түлшний циклийн түлш болгож ашиглах хүртэлх бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх өөрийн эзлэх хувийг 10%-иар нэмэгдүүлэх төлөвлөгөөг 2015 оны 06 сард Тенекс гаргасан.

Тенексийн ерөнхий захирал Людмила Залимская тус компанийг 40 жилийн түүхтэй уран баяжуулах компани ганцаараа төлөөлөх бус цөмийн түлш үйлдвэрлэгч ТВЭЛ, ураны олборлогч АРМЗ компаниудтай нягт хамтран ажилласаны үр дүн хэмээгээд тус компаниудын оруулах хувь нэмрийн үр дүнд 2030 он гэхэд дэлхийн зах зээлийн 40%-ийг эзлэхээр тооцоолсон гэв.

Тэрээр 2014 оны эцэст Тенексийн урт хугацааны захиалгын багцын нийт хэмжээ ойролцоогор 23 тэрбум ам.доллар байсан бөгөөд 17 улсын хэрэглэгчдэд Ойрхи Дорнод, Африк, Ази-Номхон далайн бүс нутгийн 13, Европын 10, АНУ-ын 14 гэх мэтчилэн ураны бүтээгдэхүүний 51 нийлүүлэлтийг хийсэн хэмээн дурдав.

Алс Дорнодын шинэ тээврийн замтай болсноор дамжин өнгөрөх цэгийн тоо буурч, Япон, Өмнөд Солонгос руу хуучин замыг ашиглан АНУ-аар дамжин 2-3 сар тээвэрлэдэг байсантай харьцуулахад ураны бүтээгдэхүүнийг хүргэх хугацаа 3-4 долоо хоног болсон байна.

Эх сурвалж: World Nuclear News