Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Мэдээ

Канадын Фишэн Ураниум корпораци СиЖиЭн Майнинг компанитай гэрээ байгуулснаа зарлалаа

СиЖиЭн Майнинг хязгаарлагдмал компани /CGNmining limited company/Канадад төвтэй Фишэн Ураниум корпораци /Fission Uranium Corporation/-ийн 19.9%-ийн хувьцааг болон Паттерсон Лэйк Сөүт төслийн жилийн үйлдвэрлэлийн 35%-ийг худалдан авахаар гэрээ байгуулсан байна.

Өнөөгийн хувьцааны зарласан үнийн дагуу худалдан авахаар гэрээг 2015 оны 12 сард хоёр тал баталж гарын үсэг зурсан аж. Гэрээнд заасны дагуу СиЖиЭн Майнинг компани нь Фишэн Ураниум корпорацид 82 сая канад доллар (58 сая ам.доллар)-ын стратегийн хөрөнгө оруулалтыг хийх бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн дотор гүйлгээг хийж дуусгахаар төлөвлөсөн.

СиЖиЭн Майнинг нь Фишэн Ураниум корпорацийн хувьцаа эзэмшигч болсноор Фишэны Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-д 2 гишүүний нэр дэвшүүлэх эрхтэй болж, ТУЗ-ын гишүүд 7-оос 9 болж нэмэгдэх юм.

СиЖиЭн Майнинг тухайн үеийн зах зээлийн дундаж үнээс 5%-ийн хямдралтай үнээр 15%-ийг худалдан авах нөхцөлтэйгээр Фишэний жилд үйлдвэрлэсэн ураны 20%-ийг худалдан авснаар, бүтээгдэхүүн борлуулах гэрээг тусдаа хийх эрхтэй болно.

СиЖиЭн Майнинг бол Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй, Кэйманы арлуудын хамтарсан компани юм. Тус компанийн хувь нийлүүлэгчдийг Хятадын цөмийн ерөнхий корпораци (China General Nuclear Corporation (CGN))хянадаг бөгөөд Хятадын ураны хөгжлийн корпораци (China Uranium Development Corporation)-ийн охин компани юм. Мөн СиЖиЭн Майнинг нь Хятадын цөмийн ерөнхий корпорацийн эзэмших Казахстан Улс дахь Сэмизбай ураны хамтарсан үйлдвэрийн 49%-ийг эзэмшдэг.

Фишэн нь 2013 онд Фишэн Энержигээс хуваагдаж гарч, баруун Атабаска сав газрын Паттерсон Лэйкийн хайгуулыг бүхэлд нь эзэмших болсон аж. Паттерсон Лэйк Өмнөдөд орших өндөр агуулга бүхий Трибл Р далд ордыг 2012 онд нээсэн бөгөөд 1.58%-ийн ураны агуулгатай 30,600 тонн тооцоолсон нөөц, өндөр агуулгатай бүсдээ 15.4%-ийн ураны агуулга бүхий 17,000 тонн нөөц, 1.3%-ийн ураны агуулгатай 10,000 тонн боломжит нөөцтэй, Атабаска сав газар дахь хамгийн том ашиглагдаагүй ураны орд хэмээн Фишэн тодорхойлсон.

Атабаска сав газарт Дэнисоны эзэмшдэг Вийлэр Ривэр, МкКлэйн Лэйк ураны боловсруулах үйлдвэрийг Паттерсон Лэйк Өмнөд төсөлтэй нэгтгэж, Фишэн болон Дэнисон Майнсыг хооронд нь нэгтгэхээр төлөвлөсөн ч Фишэний хувьцаа эзэмшигчдийн батлах зөвшөөрөл амжилтгүй болсноор өнгөрсөн онд уналтад оржээ.

Фишэний орлогоор Паттерсон Лэйк Өмнөдийг хөгжүүлэх ажлыг хийхээр төлөвлөөд байна. Өнгөрсөн онд Фишэн Ураниум корпораци NI43-101 стандартын дагуу нийтдээ 14 жил, ил болон далд уурхайгаас эхний 6 жилийн хугацаанд 29,810 тонн уран (U3O8), цаашдаа жилд 2770 тонн уран олборлохоор төлөвлөж урьдчилсан техник-эдийн засгийн үнэлгээг хийжээ. Ашиглалтын хугацаанд үйл ажиллагааны зардлыг 1 фунт уранд 14.02 ам.доллараар тооцсон байна.

СиЖиЭн Майнингийн хөрөнгө оруулалт нь уг төслийг эхлүүлэх “санхүүгийн хүчтэй нөлөө”-г компанид өгөх болно хэмээн Фишэний ерөнхийлөгч Росс МкЭлрой энэ сарын эхээр мэдэгджээ. “Ингэснээр СиЖиЭн Майнингаар дамжуулан түүний толгой компани болох дэлхий дээр цөмийн эрчим хүчийг хамгийн их хурдтайгаар хөгжүүлж буй хүчирхэг улсын нэг БНХАУ-ын Хятадын цөмийн ерөнхий корпорацитай бид холбогдох болно” хэмээн дурджээ.

Эх сурвалж:World Nuclear News