Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Мэдээ

Росгеологи ОХУ-ын баруун хойд хэсэгт “ирээдүйтэй” ураны ордыг илрүүллээ

ОХУ-ын төрийн өмчит геологи хайгуулын үйлчилгээний компани болох Росгеологи компани ОХУ-ын баруун хойд дүүрэгт “ирээдүйтэй” ураны ордыг илрүүлжээ. Бүгд Найрамдах Карелиан болон Мурманск мужийн хил дээрх Куол-Панаяарвинскийн талбайн судалгааны ажил бүрэн хийгдэж дууссан болохыг 1 дүгээр сарын 26-ны өдөр мэдэгдсэн байна.

Геологи, геофизикийн өгөгдлийн боловсруулалтаар 2 талбайд ирээдүйтэй байж болох ураны хүдрийн эрдэсжилт илэрсэн тухай Росгеологи компани мэдэгджээ. Түүнчлэн энэ бүсэд цаашид хийгдэх геологийн судалгааны үр дүн чухал болохыг зөвлөсөн байна.

А.П.Карпинскийн нэрэмжит Оросын Геологийн судалгааны хүрээлэн, Росгеологи компанитай өнгөрсөн оны 7 сард гэрээнд гарын үсэг зурсны дагуу уг судалгааны ажлыг хийсэн байна.

ОХУ даяар бүх бүс нутгуудад хатуу ашигт малтмалын эрэл хайгуул, төрөл бүрийн геофизикийн хэмжилт, геологи, геохимийн судалгааны ажил хийдэг Росгеологийн охин компани болох Александровскийн Туршилтын арга зүйн экспедиц судалгааг хийж гүйцэтгэжээ.

Өнгөрсөн оны 6 сард Росгеологи компани Улсын цөмийн корпораци (state nuclear corporation)-тай газрын хэвлийн геологийн судалгааг дэмжих зорилгоор уран, газрын ховор, тэмдэгт атомын элементүүдийн нөөцийг илрүүлэх, түүнчлэн импортын барааг орлохуйц геологи-хайгуулын тоног төхөөрөмж, программ хангамж нийлүүлэх “хамтын ажиллагааны гол зарчим”-ыг тогтоосон гэрээнд гарын үсэг зурсан. Шинэ төрлийн ураны ордуудад зориулсан хүрээлэн буй орчин, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангасан технологийг хөгжүүлэхэд 2 компани нь хамтран ажиллах юм.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2011 оны 7 сард гаргасан зарлигаар Росгеологи нь ОХУ-ын 30 бүс нутагт байрлах 38 аж ахуйн нэгжээс бүрддэг. Тус компанийн эзэмшилд Курскийн соронзон гажил болон ойролцоогоор 2000 тонн алтны нөөцтэй Сухой Лог орд, 1.9 триллион куб метр байгалийн хийн нөөцтэй Ковикта талбай, 3.1 тэрбум тонн газрын тосны нөөцтэй Тэнгиз талбай, 2.5 триллион куб метр байгалийн хийн нөөцтэй Астраханы талбай зэрэг томоохон хэмжээний нүүрсустөрөгч болон хатуу ашигт малтмалын орд, талбайнууд багтдаг байна.

Эх сурвалж: World Nuclear News