Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Мэдээ

GEANT4 сургалт-2016: Цацрагийн биологи, цөмийн эмчилгээ дэх хэрэглээ

GEANT4 сургалт-2016: Цацрагийн биологи, цөмийн эмчилгээ дэх хэрэглээ

Олон улсын Цөмийн шинжилгэний нэгдсэн институт (ЦШНИ)-ийн 60 жилийн ойд зориулан “Contemporary Physics (ICCP-VI)” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Цөмийн энергийн комисс, МУИС, ШУА, ЦШНИ-тэй хамтран 2016 оны 6-р сарын 7-10 хооронд Улаанбаатар хотод зохион байгуулах юм. Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://sites.google.com/site/2016iccp6/эндээс харна уу.

Энэ хурлын хүрээнд“цацрагийн биологи, цацрагийн хамгаалал ба цөмийнэмчилгээ” сэдэвт салбар хуралдаан болох ба тус хуралдааны өмнө “Geant4: Цацрагийн биологи, цөмийн эмчилгээ дэх хэрэглээ” сэдэвт таницуулга сургалтыг МУИС-ийн байгалийн ухааны салбар, ЦШНИ-ийн цацрагийн биологийн лаборатортой хамтран зохион байгуулах юм.

  Шинжлэх ухаан-технологийн ололт, хэмжилт-туршилтын баримтыг нэгтгэсэн том програмууд өнөөдөр амьд организм, уураг тархи-нейроны бүтэц, үйл ажиллагааг ойлгох, атом молекулын түвшинд физик-хими-биологийн хувирлыг цогцоор нь судлах нөхцлийг бүрдүүлээд байна. Тэдгээр програмуудын нэг нь дэлхийн 100 гаруй том лабораторыг нэгтгэсэн Geant4 багц програм юм. Уг програмыг сансрын болон цөмийн физикээс цацрагийн биологи, цөмийн анагаахуй хүртэл олон салбарт  шинжилгээ, технологийн  туршилтад  өргөн хэрэглэж байна.

Сургалтын зорилго нь Geant4 Монте-Карло програмыг эзэмших, тус програмыг хэрэглэн орчин үеийнцацрагийнбиологийнтулгуур ойлголт, тооцоо-судалгааны арга аргачлалтай танилцах, цацрагийн оношилого, эмчилгээний тооцоо-дүрслэлтдасгал гүйцэтгэхэд чиглэнэ.  

Оюутан, судлаач, цацраг туяа-эмнэлгийн физикч, эмч, мэргэжилтэн нарын анхаарлыг татаж, сургалтанд оролцохыг урьж байна.

Сургалтын  хугацаа: 2016. V.31- VI.04. Байр: МУИС-ийн төв байр: 301.

Бүртгэл: lhamaa7875@gmail.com болон batmunkh@jinr.ru хаягаар 2016 оны 5 сарын 1 хүртэл мэдээллээ өгнө үү. // Хүний тоо хязгаартай тул та эрт бүртгүүлнэ үү.

Сургалтын төлбөр: мэрэгжилтэн, судлаач: 60 мянган төгрөг , оюутан,  30000 ₮.

Бүртгүүлэхэд шаардагатай мэдээлэл

1.      Овог нэр        :

2.      Байгууллага /Оюутан бол ямар сургуулийн/   :

3.      Мэргэжил      :

4.      Эрхэлдэг ажил:

5.      Судалгааны сэдэв, чиглэл :

6.      Email болон Утас     :