Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Мэдээ

ОУАЭА цөмийн технологи ашиглан зика вирусын тархалттай тэмцэхэд хамтран ажиллаж байна

ОУАЭА цөмийн технологи ашиглан зика вирусын тархалттай тэмцэхэд хамтран ажиллаж байна

Бразил Улсын эрүүл мэндийн яам, ОУАЭА-ийн Зика вирусын тархалтын эсрэг хариу арга хэмжээ авах ажлын хэсэг хамтран 2016 оны 02 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд зика вирусын тархалтыг бууруулах асуудлаар хурал зохион байгууллаа. Тус хуралд ОУАЭА-ийн Дэд захирал, Цөмийн шинжлэх ухаан, хэрэглээний газрын дарга Алдо Малаваси болон ОУАЭА-ийн экспертүүд оролцлоо.

Тус хурлын үеэр ОУАЭА-аас Бразил улсад шумуулаар халдварладаг зика вирустай тэмцэхэд туслах зорилгоор гамма цацрагийн төхөөрөмжийг нийлүүлэх тал дээр хамтран ажилах тухайгаа мэдээлжээ. 

Тус улсын зика вирусын тархалтад нилээд өртөөд буй талбайн шумуулыг бууруулахын тулд эр шумуулыг гамма цацрагаар шарах аргыг ашиглах юм. Цацраг идэвхт Кобальт-60 үүсгүүр бүхий төхөөрөмжийг Бразил улсын “Москамед” хортон шавжийн хяналтын төвд шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ төхөөрөмж нь хортон шавжийг устгахад хэрэглэгддэг нэн чухал хэрэгсэл бөгөөд тусгай байгууламжид эр шумуулыг бөөнөөр нь оруулж ионжуулагч цацрагаар шарж үр тогтоох чадварыг устгаснаар шумуулын нөхөн үржлийг зогсоох замаар хортон шавжийн өсөлтийг удаан хугацаагаар буруулдаг байна.

Цацрагаар шарах байгууламж нь 7 хоногт 12 сая гаруй “Aedes aegypti” зүйлийн шумуулыг шарж, зика вирусын халдварт хүчтэй өртөөд байгаа Бразилын Бахай болон Пернамбук хотын 15 мужийн 750,000 хүнийг вирусын халдварт өртөх эрсдлээс хамгаалах боломжтой болох юм.

Швед улсын шумуулын биологийн хяналтын байгууллагын захирал Жан Лүндстом хэлэхдээ “Өнгөрсөн хугацаанд шумуултай тэмцэхэд химийн болон биологийн арга ашиглаж байгаа боловч, шүрших аргаар шумуулын авгалдай, бут сөөгөнд нуугдсан, дөнгөж төрсөн шумуулыг устгахад хүндрэлтэй байсан. Энэ нь тодорхой хугацааны дараа авгалдай шумуул болоход дахин устгах арга хэмжээ авах шаардлагатай болдог. Харин цацрагаар шарах технологи нь эр шумуулын нөхөн үржлийг зогсоодог буюу бидний шийдвэрлэж чадахгүй байгаа авгалдай үүсгэх боломжийг үгүй болгож байгаа нь бусад аргуудаас давуу талтай бөгөөд их үр дүнтэй арга юм” гэж дурджээ.

Бразилийн эрүүл мэндийн яам, Пан-Америкийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид ойрын хугацаанд цацрагаар шарах аргыг Латин америкийн орнуудад ашиглах боломжтой байгаа тухай мэдэгдэв.

12 улсын экспертүүдээс бүртдсэн 2 өдрийн турш зохион байгуулагдсан тус хурлаар шумуулын үржлийг хянах цогц аргын нэг хэсэг болох цацрагаар шарах аргыг бусад арга технологитой хослуулах ашиглах тал дээр улс орнууд туршлага хуваалцаж санал солилцлоо.

Хурлын үеэр шумуулын үржлийг хянах, зосооход цацрагаар шарах технологи нь маш үр дүнтэй, аюулгүй, байгаль орчинд хор хоноол багатай бөгөөд тогтвортой арга гэдгийг экспертүүд санал нэгтэйгээр цохон тэмдэглэв. Энэхүү арга нь хөдөө аж ахуй, хортон шавжийн хяналтын салбарт 50 гаруй жилийн туршид дэлхий дахинд амжилттай хэрэглэгдэж байгаа технологи юм.