Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Мэдээ

“Цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлыг хангах дүрэм” хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ

“Цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлыг хангах дүрэм” хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ

 “Цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлыг хангах дүрэм”батлах тухай Цөмийн энергийн комиссын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12 дугаар тогтоол Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн Улсын нэгдсэн бүртгэлийн 3610 дугаарт 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ.

Ингэснээр цацраг идэвхт материал бүхий газарт гарч болох аливаа халдлага эрсдэлээс хамгаалах, эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлд суурилсан хяналтыг хэрэгжүүлэх, цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлыг хянах, болзошгүй цацрагийн ослын үед ажиллах чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудад төдийгүй цацрагийн үүсгүүр хэрэглэгч байгууллагууд аюулгүй байдлаа хангах эрх зүйн зохицуулалт бүрдэж байна.

Энэхүү дүрмээр цацрагийн үүсгүүрийг зөвшөөрөлгүй этгээд ашиглах, зөвшөөрөлгүй шилжүүлэх, хулгайлах, үрэгдүүлэх, гэмтээх болон олж авснаас хүрээлэн буй орчин, нийгэм болон хувь хүнд учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, цацраг идэвхт үүсгүүрийн аюулгүй байдлыг хангуулахтай холбогдсон харилцааг зохицуулна. 

“Цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлыг хангах дүрэм”-ийг Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д заасанцацрагийн үүсгүүртэй холбоотойүйл ажиллагаа эрхэлж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдүйл ажиллагаандаа заавал даган мөрдөнө.

            Жич: “Цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлыг хангах дүрэм”-ийг манай цахим хуудасны Хууль, эрх зүй хавтасны дүрэм, журам цэсээс болон Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем /legalinfo.mn/-ээс авч ашиглана уу.