Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Мэдээ

“Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул судалгааны цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм” хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ

“Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул судалгааны цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм” хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ

Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул судалгааны цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм” батлах тухай Цөмийн энергийн комиссын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаар тогтоол Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн Улсын нэгдсэн бүртгэлийн 3616 дугаарт 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ.

Энэхүү дүрмийн зорилго нь цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, судалгаа, түүнтэй холбоотой үйл ажиллагаанд цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангах, цацрагийн сөрөг нөлөөллөөс цацрагтай ажиллагчид, хүн ам, хүрээлэн буй байгаль орчныг хамгаалахад оршино.

Тус дүрэмд:

ЦИАМ–ын судалгаа хайгуулын үеийн цацрагийн аюулгүй ажиллагаа, зөвшөөрөгдөх цацрагийн тунгийн хязгаар, цацрагийн шарлага, түүнээс хамгаалах арга хэмжээ, цацрагийн хамгаалалтын ерөнхий аргачлал, хувийн эрүүл ахуй, хамгаалах хэрэгслүүд;

Цацраг идэвхт материалыг газрын гадаргууд ил гаргах, ашиглахтай холбоотой үйл ажиллагаанд мөрдөх хууль, дүрэм, цацраг идэвхт материалуудыг тээвэрлэхэд мөрдөх баримт бичиг, хууль тогтоомжийн жагсаалт;

Маршрутын судалгаа, уулын малталтын ажил болон сорьцлолт хийх үеийн цацрагийн аюулгүй ажиллагаа;

Сорьц хадгалах байр байгууламж, сорьц хуваах байр, сорьцын савлагаа, албан контор, шинжилгээний төв болон өрөмдлөг ба өрмийн сорьцтой гардан ажиллах цацрагийн аюулгүй ажиллагаа;

Байгалийн цацраг идэвхийг хэмжих, цацрагийн түвшинд тохируулан авах арга хэмжээ, хяналт, шалгалт хийх журам зэргийг багтаасан.

Дүрмийг Монгол Улсын нутаг дэвсгэрт явагдаж буй ЦИАМ-ын хайгуул, судалгаатай холбоотой бүхий л үйл ажиллагаанд болон тус үйл ажиллагаанд оролцогч бүх хүн дагаж мөрдөнө.

                Жич: “Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул судалгааны цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийг манай цахим хуудасны Хууль, эрх зүй хавтасны дүрэм, журам цэсээс болон Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем /www.legalinfo.mn/-ээс авч ашиглана уу.