Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Гадаад мэдээ

АНУ-д ЦЭХС-ын ашиглалтын хугацааг 60 хүртэл болгосон нэгжийн тоо 83 хүрлээ

АНУ-д ЦЭХС-ын ашиглалтын хугацааг 60 хүртэл болгосон нэгжийн тоо 83 хүрлээ

Брэдвуд ЦЭХС-ын зураг

АНУ-ын Цөмийн зохицуулах хороо 2016 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр “Брайдвууд” ЦЭХС-ын 1, 2 дугаар нэгжүүдийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг 20 жилээр сунгасан байна.

Тусгай зөвшөөрлөөр эхний нэгж 2047 оны 10 дугаар сар хүртэл, хоёр дахь нэгж 2047 оны 12 дугаар сар хүртэл ашиглагдах боломжтой юм.

“Брайдвууд” ЦЭХС-д 1120 МВт-ын хүчин чадалтай 4 гогцоотой Даралтат усан реактор суурилагдсан.

АНУ-ын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 60 жилээр сунгасан нэгжийн тоо одоо 83 хүрсэн байна. Гэвч, тэднээс хоёрыг нь хугацаанаас нь өмнө зогсоосныг тэмдэглэх хэрэгтэй юм.

АНУ-д нийт 99 Цөмийн эрчим хүчний нэгж ажиллаж байна.