Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Гадаад мэдээ

Япон улс Хурдан нейтроны “Дзеё” реакторыг дахин ажиллуулахаар зэхэж байна

Япон улс Хурдан нейтроны “Дзеё” реакторыг дахин ажиллуулахаар зэхэж байна

Япон улсын цөмийн эрчим хүчний агентлаг Хурдан нейтроны “Дзеё” реакторыг дахин ажиллуулахаар(Ибараки муж, Оараимати) төлөвлөж байна. Хурдан нейтроны "Moнжу" реакторын  (Фүкүй муж, Цуруга)  хэтийн төлөв одоо ч гэсэн тодорхойгүй байгаа тул агентлаг "Дзеё"-г ашиглах замаар түлшний циклийг дэмжихээр төлөвлөж байна.


Япон улс ураны импортоос бүрэн хамааралтай байдаг боловч дэлхийн ураны нөөц хязгаарлагдмал байна. Тиймээс ашигласан цөмийн түлшнээс уран болон плутонийг ялган авч дахин ашиглах боломжтой юм. Япон улс байгалийн баялгаар хомс, тиймээс 1950 оноос эрчим хүчний бодлого хэрэгжүүлж эхэлсэн байдаг.

Хурдан нейтроны реакторын ашигласан түлшинд хэрэглэснээс нь илүү плутонийн түлш хуримтлагддаг юм. Хэрвээ энэ реакторыг ажиллаж эхэлсэн бол эрчим хүчний бүх асуудал шийдэгдэх байсан, тиймээс түүнийг "мөрөөдлийн реактор" гэж нэрлэдэг. Гэсэн хэдий ч өнгөрсөн оны  11 дүгээр сард Цөмийн зохицуулах хороо Боловсрол, Соёл, Спорт, Шинжлэх ухаан, Технологийн яаманд “Монжу” реакторын удирдлагын бүтцийг өөрчлөх хэрэгтэй гэж зөвлөсөн байна. Бүр реакторыг ашиглалтаас гаргана гэсэн айдас ч байгаа юм.

Хэрвээ  энэ төслийг зогсоох юм бол Японы эрчим хүчний суурь дампуурах болно. Японд плутонийн хэвийн хэрэглээ байхгүй байгаа тул түүний хэмжээ өссөөр байна. 2014 оны эцсийн байдлаар, плутонийн нөөц 700 кг-аар нэмэгдэж, 47.8 тонн болсон байна. Плутониор цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ашиглаж болно, тийм болохоор олон улсын хамтын нийгэмлэг түүний өсөлтөнд санаа зовж байна. Энэ нөхцөл байдал нь ашигласан түлшийг хаашаа ч илгээх боломжгүй байдалд хүргэж болох юм. Аомори мужийн Роккаше тосгон түүнийг зөвхөн дахин ашиглах нөхцлөөр хүлээн авч байсан.
Хурдан нейтроны реакторын хөгжил нь дараах үе шатаас бүрдэнэ: 1) цахилгаан эрчим хүч гаргах төхөөрөмжгүй туршилтын реактор, 2) цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх төхөөрөмж, 3) тогтвортой ажиллах, эдийн засгийн үндэслэлтэй төхөөрөмж, 4) үйл ажиллагаа явуулж байгаа реактор. Эхний шатанд явж байгаа нь "Дзеё" реактор юм. Хоёр дах шатанд явж байгаа нь "Монжу" реактор юм. "Дзеё" реакторыг 1977 оноос ашиглаж эхэлсэн ба цөмийн хуваагдлын тогтвортой урвал явагдаж байна, "Монжу" 1994 онд тогтворжсон боловч 1995 онд натрий алдагсан байна, тиймээс түүнийг зогсоосон байна. Гурав дахь үе шатыг эхлүүлээгүй байна.