Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Гадаад мэдээ

Цөмийн "ирээдүйн нэгжийн" загвар ОХУ-д анх удаа эрчим хүчнийхээ 50% хүрлээ

Белоярскийн ЦЭХС-ын 4 дүгээр нэгж илүү өндөр хүчин чадалтай эрчим хүч үйлдвэрлэх реакторуудын загвар болсон Хурдан нейтроны БН-800 реактор нь хэвийн хүчин чадлынхаа талд хүрсэн талаар станцын олон нийтийн харилцаа холбоо, мэдээллийн удирдлагаас мэдэлсэн байна.

 

"Тиймээс шинэ эрчим хүчний нэгжийг ашиглаж эхлэх эцсийн үе шатандаа орж байна. Одоогоор хүчин чадлын 50% түвшин дэх тоног төхөөрөмж, эрчим хүчний нэгжийн системийн үйл ажиллагааны туршилтыг явуулж байна" гэж мэдэгдсэн байна.
Туршилтын үйл ажиллагаа дууссаны дараа хүчин чадлыг аажмаар нэмж хэвийн түвшингийн 100% хүргэх болно. Зүгшрүүлэх ажиллагаа дууссаны дараа нэгжийг эрчим хүч үйлдвэрлэлийн ашиглалтанд өгөх хяналт шалталт хийгдэнэ.

Шинэ нэгж 2016 онд 3.5 тэрбум кВт цаг үйлдвэрлэхээр төлөвлөж байна.