Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Гадаад мэдээ

ОХУ-д цөмийн "ирээдүйн түлшний" анхны багцыг үйлдвэрлэв

ОХУ-д цөмийн

MOХ түлшний үйлдвэрлэлийг эхлүүлэх ёслол

Белоярскийн ЦЭХС-ын 4 дүгээр нэгжийн Хурдан нейтроны БН-800 реакторт зориулсан анхны цөмийн түлшний багцыг “Росатом” улсын корпорацийн “Уулын химийн үйлдвэр” /УХҮ, Железногорск, Красноярск муж/ дээр хуваарийн дагуу амжилттай угсарсан байна. Энэ реактор нь ирээдүйн цөмийн эрчим хүчний, арилжааны зориулалттай “хурдан” реакторын илүү хүчин чадалтай загвар юм.

Энэ нь MOХ- түлш гэж нэрлэгддэг уран-плутонийн холимог исэл бүхий анхны багц юм. Анхны MOХ түлшний үрлийг 2014 оны 09 дүгээр сард УХҮ-т гаргаж авсан байна.
Анхны МОХ түлшний савааны загварын туршилтын угсралтыг 2015 оны 08 дугаар сард УХҮ-т угсарч байсан бол, 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр энэ түлшний үйлдвэрлэлийн шугамын албан ёсны нээлтийг хийсэн. Хуваарийн дагуу шинэ шугам дээр үйлдвэрлэсэн анхны цөмийн түлшний багцыг 2015 оны 12 дугаар сарын сүүлээр гарах ёстой байсан.

“2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Белоярскийн ЦЭХС-ын ХН-800 реакторт зориулсан уран-плутонийн холимог түлшний үрэлтэй анхны цөмийн түлшний багцын үйлдвэрлэл амжилттай хийгдсэн” тухай мэдээ компанийн “УХҮ-ийн сонин”-ийн баасан гаригийн дугаарт нийтлэгдсэн байна.

Хурдан нейтроны реактор бүхий нэгж цөмийн эрчим хүчний хөгжилд асар их ирээдүйтэй гэж тооцогддог. Энэ реакторын тусламжтайгаар цөмийн түлшний циклийг битүү болгож түлшний өргөтгөсөн үйлдвэрлэл явагдах тул цөмийн эрчим хүчний нөөц хэд дахин нэмэгдэх юм. Мөн аюултай цацраг идэвхт нуклидыг шатаах тул цацраг идэвхт хаягдлын хэмжээг багасгах боломжтой болох юм.