Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Гадаад мэдээ

Иран Улсын Бушерийн ЦЭХС-ын хоёр дахь нэгжийн барилгын ажил эхэлнэ

Иран Улсын Бушерийн ЦЭХС-ын хоёр дахь нэгжийн барилгын ажил эхэлнэ

ИранУлсын Бушерийн ЦЭХС-ынхоёр дахь нэгжийн барилгын ажил 03 дугаар сарын 20-оос өмнө эхэлнэ. Энэ талаар Ираны Атомын эрчим хүчний байгууллагын дарга Али Акбар Салехи IRINN телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа мэдээлсэн байна.

"Хоёр, гурван жилийн дараа гурав дахь эрчим хүчний нэгжийн ажил эхлэх ба 8, 10 жилийн дараа тэднийг нэгдсэн цахилгаан шугам сүлжээнд холбогдоно" гэж Салехи мэдэгджээ.

Тэрээр барилгын ажлыг эхлүүлэх шаардлагатай бүх арга хэмжээг авсан байгаа гэжээ. "Тодруулж хэлэхэд Бушерийн анхны ЦЭХС-ын 1 дүгээр нэгжийг барьж дуусгах ажлыг зөвхөн ОХУ л хийж чадсан гэдгийг хэлэх ёстой. Тэнд мөн шинээр хоёр нэгж барих ажилд ОХУ саналаа ирүүлсэн. Олон улс орнуудаас шинэ ЦЭХС-ын нэгж барих санал хүлээн авч байгаа, тэр ч байтугай санхүүгийн илүү таатай нөхцөл санал болгож байгаа ч гэсэн, хэцүү цагт биднийг дэмжиж байсан найзууддаа давуу эрх олгоно” гэж Ираны төлөөлөгч хэлсэн байна.

Николай Косарев, Холбооны зөвлөлийн Эдийн засгийн бодлогын хорооны гишүүн:
“Бушерийн ЦЭХС-ын анхны нэгж барьж байгуулах ажил ямар хүнд хэцүү, зардал ихтэй байсан ч гэсэн өөрийн үр дүнгээ өгч байгааг бид харж байна”. Ираны эсрэг хориг арга хэмжээ авсны дараа нь Германы компани үнэндээ барилгын ажлыг орхин явж хүнд байдалд орсон ИБНИУ тусламжийн гараа сунгасан. ОХУ-ын цөмийн мэргэжилтнүүд бусдын эхлүүлснийг дуусгах өвөрмөц, томоохон төслийг хэрэгжүүлэхэд бүх хүч чадлаа дайчлан ажилласан. Ираны санал хүсэлтийг харгалзан үзэж Росатом өмнө нь суурилуулсан тоног төхөөрөмжүүдийг өөрийн төсөлдөө багтааж чадсан. Техникийн хувьд энэ нь тийм ч амар биш байсан гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Энд Ираны зүгээс өгсөн  талархал гол нь биш, ОХУ-ын мэргэжилтнүүдийн хийсэн ажлын чанар өндөр түвшинд байгааг харуулж байна.

Бушерийн ЦЭХС аюулгүй, найдвартай ажиллаж байна  (станц нь 2013 онд ноцтой газар хөдлөлтийг хөнгөхөн тэсвэрлэж чадсан.

Эх сурвалж: http://www.atominfo.ru