Сэдэв: “Цөмийн энергийн нэн шинэ системийн материал ба түлшийг сайжруулах зориулалтын судалгааны реактор” Хэзээ:   2017 оны 11 дүгээр сарын 06-10 Хаана:  Триест хот, Итали Улс Бүртгэ дуусах хугацаа: 2017 оны 07 дугаар сарын 25 (2017-07-21 10:54:00)

Ярилцлага

Г.Манлайжав: Монголд цөмийн хаягдал орж ирэхгүй

Г.Манлайжав: Монголд цөмийн хаягдал орж ирэхгүй

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдоржид 2016 оны гуравдугаар сарын 21-нд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн юм.

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Монгол Улс Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцид нэгдэн орох асуудлуудыг хэлэлцэнэ. Иймээс цөмийн хаягдалыг өөрийн нутаг дэвсгэрт булшлах тухай олон нийтийн дунд ташаа мэдээлэл гарч байгаа учир Цөмийн энергийн комиссын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г.Манлайжавтай уулзаж тодруулга авсан юм.

- Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлуудын тоонд Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай багц хуулийн төсөл багтсан байгаа. Үүнтэй холбогдуулан олон нийтийн дунд Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмийн хаягдалыг булшлах тухай ташаа мэдээлэл тархаад байна. Үүнд та тайлбар өгнө үү.

- Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенци, мөн Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенци гэсэн энэ гурван конвенци бол багцаараа явж байгаа.

Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцийн нэмэлтийг Олон улсын атомын энергийн агентлагаас 2005 онд гаргасан. Монгол Улс 1985 онд энэ конвенцид нэгдчихсэн улс шүү дээ уг нь бол. 2005 онд цөмийн террорист халдлагуудтай холбоотой цөмийн террорист үйлдлийг таслан зогсоох, энэ үйл ажиллагаатай холбоотой гишүүн орнуудын Мантийн ажиллагааг төгөлдөржүүлэх зорилгоор энэ конвенцийн нэмэлт гарсан.

Өнөөдөр 15 жилийн дараа энэ конвенцийг хүчин төгөлдөр болгох талаар Олон улсын атомын энергийн агентлаг болон бусад байгууллагууд хүчин чармайлт гаргаад ажиллаж байгаа. Монгол Улс энэ конвенциудад нэгдэн орох бэлтгэл ажлууд олон жил хийгдсэн.

Өнгөрсөн оны зургаадугаар сард Улсын Их Хурлаас “Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай” тогтоол гарч Засгийн газарт үүрэг өгсөн. Энэ гурван конвенци мөн Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколд тус тус нэгдэн орох нь зүйтэй гэсэн чиглэл Засгийн газарт өгсөн.

Үүний дагуу процедураараа Засгийн газрын хуралдаан, Байнгын хорооны хуралдаан дээр хэлэлцэгдэж байгаа. Энэ оны гуравдугаар сарын 31-нд Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалт болох гэж буйтай холбогдуулан Олон улсын атомын энергийн агентлагаас гишүүн орнууддаа тэр дундаа энэхүү Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцийн нэмэлтэд нэгдэж ороогүй байгаа улсуудад хүсэлт тавьсан.

Үүнийг хүчин төгөлдөр болгож мөрдүүлэх асуудал дээр гишүүн орнуудад хандаж дэмжлэг үзүүлэх, өөрийн бүрэн эрхт гишүүн орнуудын хувьд яаралтай ажиллах хүсэлт тавьсан юм.

Энэ гуравдугаар сард Парагвай, Шинэ Зеланд Улсууд энэ нэмэлтэд нэгдэж орсон. Өнөөдрийн байдлаар есөн улс Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцийн нэмэлтэд нэгдэж орвол хүчин төгөлдөр болохоор байдалтай байна. Иймд Монгол Улсын Их Хурал, түүний Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ дээр онцгой анхаарч Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар оруулж байгаад бид талархалтай байна.

-Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмийн хаягдалыг булшлахгүй гэдэг дээр та албан тайлбар өгөхгүй юу.

-Цөмийн хаягдалтай холбоотой хууль эрх зүйн орчин Монгол Улсад бий. 2000 оны Цөмийн зэвсгээс ангид байх тухай хуульд тодорхой заасан байдаг.

2011 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цөмийн хаягдалыг Монгол Улсын газар нутагт хадгалах, булшлах мөн дамжин өнгөрүүлэх зорилгоор тээвэрлэх энэ бүх үйл ажиллагааг хориглосон байдаг.

 

Цаашид бид олон улсын конвенцид нэгдэж орсноор цөмийн хаягдалыг Монгол Улсад хууль бусаар тээвэрлэх, дамжуулахтай холбоотой бүх үйл ажиллагааг зогсоож, хориглож байгаа.

Монгол Улсын хэмжээнд бол хог, хаягдлын тухай хуульд энэ заалт хаягдсан байгаа.

Иймд Цөмийн энергийн тухай хуульд Ерөнхийлөгчийн зарлигийг хуульчлах асуудал яригдаж байгаа. Энэ оны гуравдугаар сард Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар энэ асуудал хэлэлцэгдсэн.

-Эцэст нь эдгээр төслүүдийг баталснаар Монгол Улсад ямар ач холбогдотой вэ?

Эдгээр конвенциуд нэг нь цөмийн аюулгүй ажиллагаатай холбоотой конвенци юм. Улс болгон өөр өөрийнхөө аюулгүй байдалтай холбоотой эрх зүйн орчныг нэн тэргүүнд бүрдүүлэх ёстой.

Тэгэхээр манай хууль дүрэмд хийгдэж буй шинэчлэлүүд нэг талаас дэмжлэг болж байна, нөгөө талаас энэхүү Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенци бол Монгол Улс өөрөө цөмийн байгууламжтай томоохон хэрэглэгч бол биш, гэхдээ манай хөрш орнууд ганцхан цөмийн аюул осол болвол газар нутгийн хөрш байрлалаар бол хязгаарлагддаггүй.

Манай бүс нутаг бол цөмийн циклийг явуулдаг их томоохон тоглогч нар бүгдээрээ байна, тэр тусмаа цөмийн зэвсэгтэй гүрнүүд байна. Тэгэхээр энэ хөрш орнуудад маань явагдаж буй энэ байгууламжууд, энэ үйл ажиллагаанаас хэрвээ улс болгон өөрийнхөө хяналтыг өөртөө тогтоодог.

Дээр нь цөмийн байгууламж дээр хяналтыг бол Олон улсын атомын энергийн агентлаг хяналт бас тавьдаг. Хэдийгээр тийм байлаа ч гэсэн ямарваа нэгэн цөмийн осол болохгүй гэсэн эрсдэл бол тодорхой түвшинд бий.

Тэгэхээр бид Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцид нэгдэж орсноор энэ хөрш орнуудын цөмийн байгууламжын талаар авах мэдээллийг авах эрхтэй болж байгаа юм. Энэ мэдээллүүдийг хүсэлт тавьж авсны дагуу бид ер нь хөрш орнууд, хил залгаа бүсүүддээ цэргийн аюулгүй ямар дэглэм тогтоох ёстой, ямар төлөвлөгөөтэй байх ёстой, ямар аюулгүй ажиллагааны урдчилан сэргийлэх ч юм уу ямарваа нэг болзошгүй осол тохиолдсон тохиолдолд бид нарын авах арга хэмжээний хөтөлбөртэй байх ёстой юм бэ гэдэг энэ дээр бол их ач холбогдолтой юм.